GIF файлыг хөдөлгөөнт wallpaper болгон ашиглах арга


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2020-11-28

Wallpaper нь гар утсанд өнгө төрх нэмж, загварлаг харагдуулдаг ач холбогдолтой ч хөдөлгөөнгүй нэгэн хэвийн зургуудаас залхах нь бий. Тэгвэл хөдөлгөөнт зураг буюу GIF файлыг wallpaper болгон ашиглах боломжтой бөгөөд андроид гар утастай хэрэглэгч хэрхэн ашиглах аргыг хүргэж байна.

Алхам 1. Юун түрүүнд та GIPHY аппликейшныг утсандаа суулгах хэрэгтэй.

Алхам 2. Харин одоо аппликейшнаа нээж, бүртгүүлээд wallpaper болгон тавих зургаа татаж авна.

Алхам 3. Дараагаар нь GIF Live Wallpaper аппликейшныг татна.

Алхам 4. Уг аппликейшн хэрэглэгчээс цөөн хэдэн зөвшөөрөл буюу зураг, видео зэргийг ашиглахыг хүснэ.

Алхам 5. Харин одоо татаж авсан GIF файлаа оруулна.

Алхам 6. Дараа нь хэмжээ, тоглуулах хурд, өнгийг нь тохируулах боломжтой.

Алхам 7. Ингээд тохируулж дууссан бол доорх товчийг дарснаар таны wallpaper-т GIF файл бэлэн боллоо.

Эх сурвалж: TV

#Wallpaper #GIF #Гар утас #Зөвлөгөө #Технологи