Өөрийгөө олон талаас нь хөгжүүлэхэд тань туслах апликэйшнүүд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-02-01

Ихэнх хүмүүс үр бүтээлтэй байхын тулд гар утаснаасаа холд гэдэг боловч бид гар утсаа зөв ашиглаж чадвал өөрийгөө олон талаас нь хөгжүүлэх боломж бий. Тухайлбал гар утсаараа аудио ном, подкаст сонсох, ном унших, дасгал хөдөлгөөн дагаж хийх, хоол хүнсний хэрэглээгээ хянах зэргээр олон зүйлийг амжуулах боломжтой.

Гэхдээ Play Store-т л гэхэд фитнесийн 37,143 апликэйшн байдаг. Өөрт хамгийн сайн тохирох апликэйшнийг сонгохын тулд гучин мянган апликэйшн суулгаж үзэх боломжгүй учраас энэ удаагийн нийтлэлээрээ таныг олон талаас нь хөгжүүлэх шилдэг апликэйшнүүдийг санал болгоё.

ШИНЭ ЗУРШИЛТАЙ БОЛОХОД ТУСЛАХ АПЛИКЭЙШН

Хүн болгон л шинэ зуршилтай болно гэж зорьдог ч бодит байдал дээр зуршил бүтээх нь ямар хэцүү байдгийг та мэдэж байгаа байх. Гэхдээ гар утастайгаа байхад зуршил бүтээх нь тийм ч том асуудал биш. Үүргээ сайн биелүүлдэг апликэйшн суулгачихсан байхад л бүх асуудал шийдэгдэнэ.

Санал болгох апликэйшн:

  • Productive 

Энэ апликэйшн нь хэрэглэхэд их амархан бөгөөд нэгэн зэрэг хэдэн ч зуршил нэмж болно. Жишээ нь, өдөрт долоон аяга ус уух, дасгал хийх, бясалгал хийх гэх мэт зуршлуудыг чинь цаг тухайд нь сануулах бөгөөд өөрийгөө хэр сайн биелүүлж байгаа вэ гэдгийг хянах боломжтой.

iOS татах / Android татах 

  • DONE 

Муу зуршлаасаа салж, зөв дадалтай болохыг хүссэн хүн бүрд DONE апликэйшнийг санал болгоё. Мэдээж үр дүн, үйл явц зэргээ хянах боломжтойгоос гадна үнэхээр өнгөлөг, сэтгэл сэргээм таатай мэдрэмжийг өгөх болно.

iOS татах / Android татах  

ХАМГИЙН САЙН ТӨЛӨВЛӨГЧ АПЛИКЭЙШН

Завгүй амьдралын хэв маягт шилжсэн бидний хувьд өдөр бүрийг нарийн төлөвлөх шаардлага цаг ямагт тулгарч байдаг. Гэхдээ төлөвлөгөө гаргахын тулд цаасан дээр жагсааж бичихийн оронд гар утсандаа бүхнийг даатгаж болно.

Санал болгох апликэйшн:

  • Week Plan 

Week Plan апликэйшнийг ашиглаад өдөр бүрээр эсвэл долоо хоногоор төлөвлөгөө зохиох боломжтой. Ингэхдээ сануулах тохиргоо ашиглах боломжтой бөгөөд цагаар ч зохион байгуулж болох аж.

Android татах  

  • 135 List 

Маш олон зүйл төлөвлөж, стрессдэхийн оронд чанартай хэдхэн зүйл төлөвлөж түүнийгээ хийдэг минимал хэв маягтай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст 135 LIST хамгийн сайн тохирно. Учир нь уг апликэйшн нь өдөрт зөвхөн 1-3-5 дарааллаар л жагсаалт нэмэх боломжтой.

Android татах  


Мартсанаас эдгээр апликэйшнийг ашиглахын тулд датаны асуудлаа хэрхэн шийдэх вэ гэж санаа зовж байна уу? Тэгвэл та U хөтөлбөрийн хэрэглэгч байхад л болно.

“Бидний гараг U Day is Мягмар”

Хэрвээ та Юнителийн U хөтөлбөрийн хэрэглэгч бол мягмар гараг бүр бэлэг авах боломжтой. Уг өдрөөрөө U хөтөлбөрийн залуус:

- Юнителийн үндсэн дата багцуудаас авахад багцын хэмжээ хоёр дахин үржигдэнэ. Жишээ нь 3GB дата авахад 6GB болж орно.

- Цэнэглэлт хийхэд цэнэглэлтийн хэмжээ 2 дахин үржигдэнэ. Жишээ нь: 5000 нэгж авахад 10000 нэгж болж орно.

Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

Хэрэглэгч урамшуулалд хамрагдахын тулд 14-23 настай, өөрийн нэр дээр Юнителийн дугаартай байхад л болно. Хэрэв Юнителийн дугааргүй бол зургаан сарын турш сар бүр 5GB дата эрхтэй шинэ дугаар аваад, U хөтөлбөрт нэгдээд дээрх урамшуулалд хамрагдах боломжтой.

Энэ бол хамгийн cool залууст зориулсан үнэхээр гоё бэлэг байгаа биз?

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.


ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХЭД ЗОРИУЛСАН АПЛИКЭЙШН

Эрүүл амьдралын хамгийн чухал хэсэг нь дасгал хөдөлгөөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймээс өдөр бүр дасгал хийхийн тулд фитнес клуб руу явах шаардлагагүй бөгөөд танд гар утас чинь байхад л хангалттай. Орчин үед дасгал хөдөлгөөний апликэйшнүүд зөвхөн гэртээ төдийгүй ажил дээрээ хийх боломжтой дасгалуудыг ч санал болгодог болсон учраас хаана ч, хэдийд ч дасгалаа хийх боломжтой шүү.

Санал болгох апликэйшн:

  • Asana Rebel 

Гэртээ иогийн дасгал хийхийн тулд заавал иогчин байх албагүй болжээ. Asana Rebel апликэйшнээр дамжуулж иогийг эхнээс нь сурах бүрэн боломжтой. Харин тусгай хичээл авах бол төлбөр төлж болно. Мэдээж иог биш фитнесээр ч хичээллэж болно. Өдөр бүр дасгалаа хийхийг сануулдаг учраас дасгал хийх дадалтай болоход тань тусална.

iOS татах / Android татах

  • Daily Workout Fitness Trainer 

Дасгал хийхийн тулд заавал тамирын заал руу явах хэрэггүй ээ. Ажил дээрээ, хичээлээ хийж байхдаа, гэртээ гэх мэтчилэн орчин нөхцөлдөө тохирсон дасгал хийхийг хүсвэл энэ апликэйшнийг сонгоорой.

iOS татах / Android татах  

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ ЗОРИУЛСАН АПЛИКЭЙШН

Бид эрүүл хооллохын тулд идэж буй зүйлсийнхээ илчлэгийг нэг бүрчлэн тооцоолох хэрэг гардаг. Гэхдээ өнөө үед ухаалаг утсаараа л бүгдийг тооцох боломжтой болсон.

Санал болгох апликэйшн:

  • Health and Nutrition Guide & Fitness Calculators 

Энэхүү апликэйшн нь бидний хоол хүнсний илчлэгийг тооцохоос гадна эрүүл хооллолтын талаар шинэ мэдээ мэдээлэл өгөх бөгөөд цагаан хоолтнуудад зориулсан тусгай цэстэй. Мөн биеийнхээ жинг эрүүл эсэхийг энэ апликэйшнээрээ мэдэж болно.

Android татах  

  • Eufylife 

Өөрийн жин, бие галбирт тохирсон хоол хүнсийг хэрхэн сонгохоо мэдэхгүй байвал Eufylife апликэйшнд л бүгдийг даатга. Таны биеийн жин болон өдөрт авах ёстой илчлэг, идэж уух ёстой зүйлсийг тань хэлээд өгөх болно.

iOS татах / Android татах  

ПОДКАСТ, АУДИО НОМ СОНСОХ АПЛИКЭЙШН

Зарим хүмүүс номыг уншихаас илүү сонсохыг илүүд үздэг бол зарим хүмүүсийн хувьд гадаад хэлний чадвараа сайжруулахын тулд аудио ном сонсдог. Эдгээрийн аль нь ч байсан та өөрийн гэсэн нэгээс хоёр сайн апликэйшнтэй байхад дуртай үедээ, хүссэн номоо сонсох боломж бүрдэнэ. Мөн подкастыг ямар зорилгоор сонсохоос хамаарч дараах апликэйшнүүдээс сонголтоо хийгээрэй.

Санал болгох апликэйшн:

  • Radio Public 

Энэ апликэйшнийг ашиглахын тулд заавал и-мэйл хаяг нууц үгээрээ нэвтрэх шаардлагагүй. Танаас бүртгэл шаардахгүй. Мөн үнэ төлбөргүй бөгөөд Wi-Fi, дата ашиглан сонсохыг хүссэн подкастаа татаж аваад дараа нь сонсох боломжтой.

iOS татах / Android татах  

  • Pocket Casts 

Олон төрлийн подкаст сонсохыг хүсдэг хүмүүс Pocket Casts апликэйшнийг ашиглах хэрэгтэй. Мөн Apple Watch ашиглан подкастаа зогсоох, гүйлгэх, дууг нь нэмж хасах зэргээр удирдах боломжтой. Үнэ төлбөргүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэлт төлбөр төлөөд Premium багц авч болдгоороо онцлогтой.

iOS татах / Android татах  

  • Hoopla

Hoopla бол аудио ном сонсох, кино үзэхэд зориулсан шилдэг апликэйшн. Маш олон үнэгүй номын сонголт байх бөгөөд зөвхөн гар утас төдийгүй нөүтбүүк, компьютерээсээ ч нэвтэрч болно.

iOS татах / Android татах  

  • Free Audio books 

Wi-Fi, датагүй байсан ч ном сонсох боломжтой апликэйшн хайж байгаа бол Free Audio Books яг тохирно. 14 мянга гаруй аудио номоос сонгох боломжтой бөгөөд тоглуулах цаг, минутаа ч тохируулах боломжтой.

Android татах  

НОМ УНШИХАД ТОХИРОМЖТОЙ АПЛИКЭЙШН

Та гар утастайгаа байхад хүссэн үедээ, хаанаас ч нэвтрээд ном унших боломжтой. Мэдээж бидэнд номын сангаа цэгцлэх шаардлага гардаг шиг гар утас дээрх номуудаа ч цэгцэлж, зохион байгуулах шаардлага тулгарна. Тийм учраас дараах апликэйшнээс өөрт тохирох нэгийг нь сонгож ашиглаарай.

Санал болгох апликэйшн:

  • ALDIKO 

ALDIKO апликэйшнээр ePub, Adobe DRM, PDF файлууд дээрх ном унших боломжтой. Мөн номуудаа төрөл бүрээр нь ангилж, цэгцлээрэй.

Android татах  

  • FB Reader 

Цахим орчинд өөрийн гэсэн номын санг бий болгохыг хүсвэл энэ апликэйшнийг ашиглаарай. Та гар утас, компьютер гээд ямар ч хэрэгслээс нэвтрээд өөрийн цахим номуудаа FB Reader апликэйшн рүүгээ шилжүүлэх боломжтой.

iOS татах / Android татах  

ХЭЛ СУРАХАД ТУСЛАХ АПЛИКЭЙШН

Өнөө үед хэл суръя гэж шийдэх л юм бол цахим орчин, гар утас ашиглаад л ямар ч хэлийг сурах бүрэн боломжтой болжээ. Тиймээс зөв апликэйшнээ олж чадвал гар утсаараа хэл сурах хүртэл амархан.

Санал болгох апликэйшн:

  • Memrise 

Дэлхий нийтийн түгээмэл хэрэглэдэг 16 хэлний аль нэгийг нь суралцаж байгаа бол Memrise апликэйшнийг ашиглаад шинэ үг цээжлэх боломжтой. Энэ апликэйшн нь хэрэглэгчид өөрсдийн арга барилаас хуваалцаж, хоорондоо хэлэлцүүлэг хийх боломжтой гэдгээрээ том давуу талтай. Мөн өдөр бүр үгээ цээжлээрэй гэж сануулна.

iOS татах / Android татах  

  • Duolingo 

Дэлхий даяар зуун сая гаруй хэрэглэгчтэй Duolingo апликэйшнийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Та ямар нэг хэл сурахаар сэтгэл шулуудсан л бол Duolingo-гоос анхан шатнаас нь эхлээд сурах боломжтой. Мөн дасгал ажиллаж үзсэн үсэг, үг, дүрмээ бататгах боломжтой гэдэг нь энэ апликэйшний нэг том давуу тал юм.

iOS татах / Android татах  

#Гар утас #Апликэйшн