Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Миний төлөвлөгөө нурчихлаа
Сайн байна уу? Намайг А гэдэг. Энэ жил 16 настай охин. Би одоо 12-р ангид орох гэж байгаа болохоор энэ зуныг маш ашигтай өнгөрүүлэхийн тулд төлөвлөгөө гаргаад байсан юм л даа. Гэвч манайх хувийн бизнес эрхэлдэг болохоор намайг тэнд ажилла, эсвэл хөдөө яв гээд хичээл амарснаас хойш ажил хийгээд миний төлөвлөгөө нурчихлаа. Би ийм төлөвлөгөөтэй байна тиймээс одоо давтлагад явъя гэж ээж аавдаа хэлтэл намайг дандаа хичээл гэж явах юм, одоо жоохон боль, аяндаа болно, гэртээ тусал гэсэн утгатай юм хэлсэн.
ЗӨВЛӨГӨӨ: Хамтдаа төлөвлөгөө гаргаарай
Сайн уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Төлөвлөсөн ажил төлөвлөгөөний дагуу явахгүй байна гэдэг үнэхээр бухимдмаар байгааг ойлгож байна. Заримдаа бид цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх гэж байна гээд ажилдаа, карьер хөгжилдөө хэт анхаарч төлөвлөгөө гаргахдаа эргэн тойрны бидний үйл ажиллагаанд нөлөөлөх бусад зүйлсийг дутуу тооцоолсон байдаг. Жишээлбэл, гэр орны ажил, бусдад цаг гаргах/туслах, гэнэтийн найзуудын уулзалт, гэр бүлээрээ хөдөө явах гэх мэт. Тэгвэл хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэх вэ?
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Т.Батзаяа
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх