Өөрийн гэсэн гоо сайхны брэндийг үүсгэн байгуулсан АЛДАРТНУУД


Миау | YOLO.MN
2020-09-03

Нүүр будалт, гоо сайхны бүтээгдэхүүнд нүд унагадаггүй эмэгтэй хүн ховор. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ нүүр будалтын сонирхлоо ажил хэрэг болгож чадсан алдартнуудыг танилцуулж байна. 

1. ДУУЧИН RIHANNA - "FENTY BEAUTY"

Дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй дуучдын нэг Rihanna буюу Robyn Rihanna Fenty нь нүүр будгийн брэндээ өөрийн овог "Fenty" нэрээр нэрлэжээ. "Fenty" бүтээгдэхүүнийхээ чанарын хувьд ч, нийгэмд эзлэх байр суурийнхаа хувьд ч нэр хүнд сайтай. Тус брэндийн нүүрний крем, өө дарагч зэрэг бүтээгдэхүүнүүд нь 40-50 өнгийн сонголттой гээд бод доо. Энэ нь маш их буюу зарим брэндийн сонголтуудыг 5, 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх тоо юм. Тиймдээ ч нүүр будалтын мэргэжилтнүүд болон хэрэглэгчид ам сайтай байдаг. 

Дуучин Rihanna өнгөрсөн тавдугаар сараас эхлэн явагдсан #BlackLivesMatter хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлэн брэндийнхээ үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон билээ. Мөн 2017 онд "Time" сэтгүүлээс тус брэндийг "Оны шилдэг шинэ бүтээл" хэмээн нэрлэснийг дурдах нь зүйтэй байх. 

Энэхүү брэндийн албан ёсны вэбсайтаар зочлох бол ЭНД дарна уу. 

2. KYLIE JENNER - "KYLIE COSMETICS"

Өнөө цагт Kardashian-Jenner-ийн гэр бүлийн тухай дуулаагүй залуу хүн байхгүй болов уу. Тэгвэл энэ айлын отгон гишүүн Kylie Jenner "Kylie Cosmetics" нүүр будгийн брэндээ 2015 онд үүсгэн байгуулж байжээ. Анх уруулын будгийн ком бүтээгдэхүүн худалдаанд гаргаж байсан тус брэнд өдгөө арьс болон бие арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болтлоо өргөжин тэлсэн байна. Бүтээгдэхүүнүүд нь яг өнгөөрөө гардаг, тогтоц сайтай, чанартай учраас хэрэглэгчид ам сайтай байдаг. 

Өнгөрсөн онд "Forbes" сэтгүүлээс "Kylie Cosmetics" брэндийг 900 сая ам.доллараар үнэлсэн талаар мэдээлсэн ч энэ оны эхээр тус брэндийг өөрсдийн үнэлгээг хэт өндрөөр үнэлэн худал мэдээлэл өгсөн талаар мэдэгдсэн юм. 

Энэхүү брэндийн албан ёсны вэбсайтаар зочлох бол ЭНД дарна уу. 

3. KIM KARDASHIAN WEST - "KKW BEAUTY"

Жүжигчин, модель Kim Kardashian 2017 оноос хойш өөрийн нүүр будгийн "KKW Beauty", үнэртний "KKW Fragrance" брэндийн үйл ажиллагаанд түлхүү анхаарч байгаа билээ. 

Нүүр будалт хийхэд шаардагдах бүхий л бүтээгдэхүүний сонголттойгоос гадна биендээ түрхэх будгуудыг ч худалдаанд гаргасан аж. Биендээ түрхдэг крем, нунтаг пудр, гялалзуулагч саа, сүүдэр худалдаалдаг гэхээр бас л өргөн сонголттой байгаа биз? Хэрэглэгчдийн зүгээс энэ брэндийн бүтээгдэхүүнийг үнийн хувьд өндөр ч хэмжээний хувьд бага гэсэн шалтгааны улмаас үл ялиг сэтгэл дундуур байдаг гэж хэлж болно. 

Энэхүү брэндийн албан ёсны вэбсайтаар зочлох бол ЭНД дарна уу. 

4. ДУУЧИН LADY GAGA - "HAUS LABORATORIES"

Өвөрмөц бүхний бэлэг тэмдэг, дуучин Lady Gaga өөрийн гоо сайхны "Haus Laboratories" брэндээ 2019 онд үүсгэн байгуулсан байдаг. Бүтээгдэхүүнүүд нь веган, амьтад дээр туршилт хийгдээгүй гэдгээрээ онцлог юм. 

Энэхүү брэндийн албан ёсны вэбсайтаар зочлох бол ЭНД дарна уу. 

5. ДУУЧИН SELENA GOMEZ - "RARE BEAUTY"

Өнөө цагийн хамгийн нэр хүндтэй дуучдын нэг Selena Gomez өөрийн "Rare Beauty" брэндийн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах гэж байгаа билээ.

Мөн дуучин бүсгүй маань эмзэг бүлгийн хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд туслахаар "Rare Impact Fund" хэмээх санг үүсгэн байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд "Rare Beauty" брэндийн борлуулагдсан бүтээгдэхүүн бүрийн үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх хандив "Rare Impact Fund" санд хуримтлагдах юм. 

Энэхүү брэндийн албан ёсны вэбсайтаар зочлох бол ЭНД дарна уу. 

6. ЖҮЖИГЧИН MILLIE BOBBY BROWN - "FLORENCE BY MILLS"

"Stranger Thins" цувралын од, жүжигчин Millie Bobby Brown яг нэг жилийн өмнө өөрийн гоо сайхны "Florence by Mills" брэндээ үүсгэн байгуулжээ. Тэрээр гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргах талаар бүтэн хоёр жил дотроо бодож, нууцалж явсан гэдэг. 

Тэрээр элэнц эмээ Florence-ийнхээ нэрээр нэрлэсэн энэхүү брэндийнхээ хүрээнд арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүнүүд худалдаанд гаргажээ. Мөн фталат, парабен, сульфат зэрэг биед хортой бодисууд ашиглаагүй, амьтад дээр туршилт хийгдээгүй гэдгээрээ онцлог. 

Энэхүү брэндийн албан ёсны вэбсайтаар зочлох бол ЭНД дарна уу. 

7. НАМУУН - "WOLARSEN"

Жүжигчин Д. Хүрэлхүүгийн ууган охин Намуун "Wolarsen" брэндээ үүсгэн байгуулснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Монголын анхны нэрийн косметик брэнд "Wolarsen"-ийн бүтээгдэхүүнүүд олон улсын стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу үйлдвэрлэгддэг тул тэрээр хэрэглэгчдийн эрүүл мэндэд харшлах зүйл байхгүй гэдэгт итгэл дүүрэн байдаг аж. 

Эх сурвалж: Insider

#Алдартан #Гоо сайхан #Нүүр будалт