Цаг барьдаг ба барьдаггүй хүмүүс


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-01-06

Сэтгэл судлаачдын хувьд дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг. Эхнийх нь “А” хэсэг буюу цаг төлөвлөлт сайтай, хүлцэнгүй хүмүүс. Харин хоёр дахь нь “B” хэсэг буюу үргэлж хоцордог, аливааг хялбарчлах гэж оролддог хүмүүс. Гэхдээ тэд үргэлж бүтэлгүйтдэг үү гэвэл ҮГҮЙ. Харин ч бусад хүмүүстэй харьцуулахад энэ төрлийн хүмүүсийн амжилтад хүрэх магадлал өндөр байдаг гэнэ. Тиймээс товлосон цагаасаа ямагт хоцордог хүмүүс таныг хүндлээгүйдээ хоцорч байгаа юм биш шүү.

ТЭД ИЛҮҮ БҮТЭЭЛЧ СЭТГЭХҮЙТЭЙ

"B" төрлийн хүмүүс төсөөлөн бодох чадвар сайтай байдаг. Тэд бодит байдал дээр дүрэм зөрчих, тогтоосон хил хязгаарыг давахаас айдаггүй. Мөн жижигхэн “тоосыг” биш илүү том зүйлийг харж явдаг. Тийм ч учраас бүтээлч, хөдөлмөрч, санаачилгатай хүмүүс байдаг аж. Ажиллаж байхдаа цаг хугацааг мартаж орхидог болохоор ажлын бүтээмж нь хамаагүй их байдаг. 

ТЭД ӨӨДРӨГ ҮЗЭЛТЭЙ

Судалгаанаас үзэхэд цаг баримталдаггүй хүмүүс илүү өөдрөг үзэлтэй байдаг байна. Тиймээс амьдралд гарсан ямар ч саадыг даваад л гарчихдаг аж. Сэтгэл судлаач Martin Seligman нэгэн борлуулалтын судалгаа хийсэн бөгөөд уг судалгааны үр дүнд өөдрөг үзэлтэй хүмүүс гутрангуй үзэлтэй нэгнийг бодвол бараагаа 88%-иар илүү борлуулж чаддаг гэдгийг харуулсан байна. Энэ нь тэднийг бараагаа борлуулж байх явцад юу ч тохиолдсон бууж өгөлгүй, тэвчээр зааж өөдрөг сэтгэлээр ханддагтай холбоотой аж.

ТЭД МАШ ЦЭГЦТЭЙ ХҮМҮҮС

Хэрэв найз чинь дандаа хоцордог бол тэр залхуу нэгэн гэсэн үг огт биш. Бүх зүйлийг нэг дор хийхийг хичээдэг хүмүүс амжилтад хүрэх магадлал маш өндөр байдаг. Тийм ч учраас энэ чанараа гээхгүйг хичээх хэрэгтэй. Гэхдээ "Би угаасаа хоцордог" гээд бусдыг хүлээлгэх нь зөв зүйл биш. Тиймээс аль болох зохицуулах гэж хичээгээрэй.

ТЭД ИЛҮҮ ТАЙВАН БАЙДАГ

“B” төрлийн хүмүүс сэтгэлийн шаналал багатай, аливаа зүйлд маш тайван ханддаг. Өөрөөр хэлбэл стрессээс ангид хүмүүс юм. Гэнэтийн зүйл тохиолдвол сандрахгүй, уурлаж уцаарлахгүй. Ийм зан чанартай хүмүүс ажлын байран дээр гараад ямар ч ажилд стрессдэхгүй, үр бүтээлтэй байж чаддаг.

ТЭД АЛИВАА ЗҮЙЛИЙГ ТӨГС БАЙЛГАХ ДУРТАЙ

Та чухал уулзалтад бэлдэж байна гэж бодъё. Цамцаа солиод, нүүрээ будаад, үсээ янзаллаа. Гарахын өмнө үсний хайч болон бас бус зүйлсээ унтраасан эсэхээ хоёр ч удаа шалгасан. Эцэст нь та хоцорчихлоо.

Гэхдээ энэ бол ноцтой муу зүйл биш юм шүү. Өөр нэг судалгаанаас үзэхэд бүх зүйлийг төгс хийх гэсэн зуршилтай байх нь амжилттай, бүтээлч нэгэн болгодог гэдгийг нотолжээ. Учир нь тэд аливаа ажлыг дундаас нь хаях биш заавал дуусгаж байж л санаа амарна. 

Эх сурвалж: Brightside

#Хоцрох #Амжилт