Nike брэнд Kobe Bryant-ийн төрсөн өдрийг тохиолдуулан богино хэмжээний кино бүтээжээ


Миау | YOLO.MN
2020-08-25

Спорт хувцасны Nike брэнд сагсан бөмбөгийн домогт тамирчин Kobe Bryant-ийн төрсөн өдрийг тохиолдуулан богино хэмжээний кино бүтээжээ. 

Өнөө цагийн шилдэг реппэрүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох Kendrick Lamar-ийн өгүүлэгчээр нь ажилласан "Better" богино хэмжээний кино алдарт тамирчны "Mamba Mentality" буюу өдөр бүр өчигдрийнхөөсөө илүү дээр байхыг уриалсан сэтгэл зүй болон хандлагын тухай өгүүлэх аж. Тус кинонд Nike брэндтэй хамтарч ажилладаг болон Kobe Bryant-аас үлгэр жишээ авдаг тамирчид оролцсон байна. 

Nike брэндийн хамт олон алдарт тамирчны төрсөн өдрийг тохиолдуулан "Mamba Week" буюу "Мамба долоо хоног"-ийг эхлүүлж байгаа бөгөөд энэ долоо хоногт түүний нэрийн пүүзнүүдийг худалдаанд гаргахаар болсон. Мөн тэд "Mamba and Mambacita Sports Foundation" санд нэг сая ам.долларын хандив өгсөн гэдгээ мэдэгдсэн билээ. Тус сан нь Kobe Bryant болон түүний охин Gianna Bryant-ийн гэгээн дурсгалд зориулагдсан бөгөөд спортоор дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан аж. 

Ингээд та бүхэн "Better" киног хүлээн авна уу. 

Эх сурвалж: CNN

#Nike #Kobe Bryant #Kendrick Lamar