Хүйтний улиралд өвдөхгүй байх хамгаас чухал. Жаахан л даарч, ядарвал ханиад томууны вирус биднийг анаад хүлээж байсан мэт гараад ирдэг. Тиймээс хүний биеийн дархлаа, вакцин, томуу болон вирусийн тухай мэдлэгтэй байх нь өвдөхөөс сэргийлэхэд тустай. Ингээд тэдэнтэй ярилцсан түүхээс хуваалцъя.
Миний нэрийг Дархлаа гэдэг.
Дархлаа ганцаараа биш. Дархлаа олуулаа буюу тэднийг хамтад нь дархлааны систем гэдэг. Дархлааны систем гэдэг нь таны биеийн хамгаалах, цэрэг арми, хил гааль гэсэн үг юм. Гаднаас орж ирсэн бүхнийг байнга хянаж хор учруулж болзошгүй зүйл байна уу үгүй юу гэдгийг шалгаж аюулгүй зүйлсийг зөвхөн таны биед нэвтрүүлдэг. Харин аюултай зүйл орж ирлээ гэж үзвэл хамгаалалтаа явуулна.
- Дархлаа яагаад мууддаг вэ?
Нойр муутай байх болон стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулж муутгадаг. Эрт унтаж, сэтгэл санаагаа тайван байлгаж, муу муухай мэдээ, зүйлсээс өөрийгөө хол байлгах хэрэгтэй. Сонирхолтой гоё юм хийж сэтгэлээ сэргээ, инээ, хөнгөн дасгал хий, сэтгэлийн угаас баярлаж талархах хэрэгтэй юм шүү.
- Тэгвэл дархлаагаа яаж сайжруулах вэ?
Витамин С -ээр баялаг төрлийн хүнс буюу ногоон навчтай ногоо, лимон, лайм, зэрэг жимсийг тогтмол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
Витамин Д бол дархлааны системийн хамгийн гол зохицуулагч, орчин нөхцөл бий болгогч, цагаан эсүүдийн дасгалжуулагч гэх мэт маш олон үүрэг гүйцэтгэнэ.
Цайр нь хүний дархлааны системийн хамгийн гол дэмжигч оролцогчдын нэг байдаг. Мөн цайр нь вирусээс маш сайн хамгаалдаг.
Сармис бол вирус, нян, эмгэг үүсгэгчдийн эсрэг номер нэг хүнс.
Витамин А нь “гааль” гэж дээр хэлсэн бидний биеийг аюулаас хамгаалдаг салстан бүрхэвчийг гол бүрдүүлэгч бүтэц хэсэг болдог. Витамин-А нь өндөгний шар, загасны тос, маслонд ихээр агуулагддаг.
Вакцинжуулалтад хамрагдаж дархлаагаа илүү дэмжиж илүү хүчтэй болгох хэрэгтэй .
Миний нэрийг вакцин гэдэг. Англиар бол vaccine.
Анх миний нэрийг өгөхдөө “үхэр” гэх латин үгнээс санаа авсан гэсэн. Учир нь би биед гаднаас орж ирэх өвчин үүсгэгч муу организмуудыг таньж, үхэр мэт дайрч устгахад тусалдаг учираас тэр байх. Миний супер чадвар бол энэ.
- Яагаад хүн бүр вакцин хийлгэх хэрэгтэй вэ?
Бид ковидын үеэр вакцины тухай зөндөө сонссон шүү дээ. Ер нь ямар ч төрлийн вакцинд 2 ид шид бий. Нэгд вакцин хийлгэсэн эзнээ хамгаалах, хоёрт эзнийхээ эргэн тойронд байгаа хүмүүсийг хамгаалдаг. Аливаа өвчний тархалтыг таслан зогсоохын тул бид хамгийн түрүүнд өөрсдийн хийж чадах бүхий л зүйлээ хийж байх нь зүйтэй юм шүү дээ.
- Та аюулгүй юу?
Би хүний биед ямар ч аюулгүй. Намайг хэрэглэх зөвшөөрөл өгөхөөс өмнө аливаа вакцины чанар, аюулгүй байдлыг туршилт шинжилгээний олон шат дамжлагаар оруулж нягтлан магадалж, улмаар зах зээлд гарсных нь дараа ч гэсэн чанарын хяналтыг тогтмол давтамжтай хийдэг. Мөн түүнчлэн тухайн вакцинтай холбоотой гарсан аливаа урвал, гаж нөлөөг судлаачид олон төрлийн мэдээллийн эх үүсвэр ашиглан байнга хянаж байдаг юм. Вакцины урвалын дийлэнх нь тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн явцтай эсвэл түр зуурын шинжтэй байдаг. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болох бөгөөд энэ үед тухайн тохиолдлыг нэн даруй судлан шинжилдэг.
- Вакцины үр дүн юунаас хамаардаг вэ?
Вакцины үр дүн буюу дархлаа тогтоох чадвар нь олон хүчин зүйлээс хамаардаг. Вакцин тарьсан хүний биеийн дархлааний систем болон онцлогоос хамаарна. Жишээ нь зарим хүмүүс тодорхой антигенд үл хариулах чанартай байж болно. Мөн хүмүүсийн үндэс угсаа, нас, удмын онцлог шинжээс ч хамаарч болно.
- Монголд хэдэн төрлийн вакцин хийж байгаа вэ?
Монгол улсын хүн амд дархлаажуулалтын хуулийн дагуу 9 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх заавал хийх вакцинжуулалтад хамрагдуулж байна
Миний нэрийг Томуугийн вакцин гэдэг.
Би та нарыг томуугаас хамгаалдаг. Харин яаж гэж бодож байна?
Томуугийн вакциныг хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалах ба хүндрэх, томуугаар өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга юм. Томуу бол вирусээр үүсгэгддэг халдварт өвчин. Томуугийн халдвараар аль ч насны хүмүүс өвдөж болох бөгөөд халдвар авсан хүн ханиаж, найтаах үед агаар дуслын замаар халдвар нь тархаж бусдад халддаг.
- Томуугийн вакцин хийлгэх заавар бий юу?
Хүүхэд, том хүн эсэхээс хамаараад вакцины тунгийн хэмжээ 0.25-0.5 миллиграммаар байдаг. Вакцин хийлгэхийн өмнө эмчид танаар асуумж бөглүүлж, танд ямар тунгаар вакцин хийхийг тогтоох бөгөөд зургаагаас дээш сартай бүх насны хүн томуугийн вакцин хийлгэх боломжтой байдаг.
- Томуугийн вакциныг хэн хийлгэх хэрэгтэй вэ?
Ер нь хүн бүр л томуугийн вакциныг хийлгэсэн байвал сайн. Гэхдээ зайлшгүй шаардлагатай буюу халдвар авах эрсдэлтэй хүмүүсийг нэрлэвэл:
Миний нэрийг нян гэдэг.
Би бүх газар эргэн тойронд чинь байдаг гэдгийг мэдэх үү?
Манай гараг дээр нян тархаагүй газар гэж бараг байхгүй гэж хэлж болно. Агаар, хөрс, ус, ургамал, амьтан, хүний биед ч би байдаг.
Би бохир гаранд ямар дуртай гээч?
Нянгаас үүдэн ханиад томуугаас авхуулаад олон төрлийн өвчин үүсэх эрсдэлтэй. Коронавирусын үед гараа сайн угааж, ариун цэвэр сайтар сахиж хэвшсэн гэж найдаж байна.
Уг нь надад та нартай байхад хөгжилтэй байдаг ч өвтгөхийг хүсэхгүй байгаа болохоор эрүүл мэндээ хамгаалахын тулд ариун цэвэр сайтар сахиж байгаарай.
Бас танай гэрийн хамгийн бохир арван газрыг нэрлэе.
- Нэг. Гал тогооны угаалтуур
- Хоёр. Хаалганы бариул
- Гурав. Нялх хүүхдийн ор
- Дөрөв. Шарах шүүгээ
- Тав. Угаалгын өрөөний хана
- Зургаа. Шал
- Долоо. Нохойны хэвтэр
- Найм. Муур ч бас л нян тараагч
- Ес. Нойлын суултуур
- Арав. Угаалгын машин, тавиур, алчуур хатаагч гэх мэт
Миний нэрийг Титэм вирус гэдэг.
Ковид гэж та нар мэдэх үү?
Би томуу, томуу төст өвчин, ханиад, бусад өвчний шинж тэмдгүүдтэй адил төстэй шинжүүдтэй. Би та нарт наалдсанаас хойш 2-14 хоногийн дараа илэрч мэдэгдэх бөгөөд хөнгөнөөс дунд, хүнд, хэлбэрээр явагддаг. Гэхдээ халдвар авсан зарим хүмүүст шинж тэмдэг илрэхгүй байж болно.
- Хэн ковидоор өвдөх эрсдэлтэй вэ?
Бүх насны хүн КОВИД-19-ийн халдвараар өвчилж болно. Хүүхэд болон насанд хүрэгчдэд ижил төстэй шинж тэмдэг илэрдэг ч ерөнхийдөө хүүхдүүд насанд хүрэгчдээс харьцангуй хөнгөн өвчилдөг. Гэхдээ энэ нь аюулгүй гэсэн үг биш шүү. Хүндрэх эрсдэл маш их байгааг санаж байх хэрэгтэй
- КОВИД-19-ийн вирус хэрхэн халдварладаг вэ?
Вирус нь халдвар авсан хүний амьсгал, ханиалгах, найтаах, ярих, дуулах үед буюу агаар дуслын замаар ойролцоох хүмүүсийн ам, хамар, нүд рүү орж халдварладаг. Хүмүүс вирусээр бохирлогдсон буюу дээр дурдсан нянтай гадаргууд хүрсний дараа ам, хамар, нүдэндээ гараа хүргэснээс болж халдвар авдаг.
- КОВИД-19-ийн вакцин байдаг уу?
Байлгүй яахав КОВИД-19-ийн эсрэг вакциныг амжилттайгаар бүхий л вакцин хэрхэн бий болдог тэрхүү аргаар гаргаж чадсан.
- Өөрийгөө болон бусдыг КОВИД-19-өөс хэрхэн хамгаалж чадах вэ?
Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд доорх зөвлөмжийг дагаарай.
- Гараа савантай усаар угаах, ариутгах
- Ханиах, найтаахдаа ам, хамраа амны цаасаар таглах, эсвэл гарын шууны дотор тал руу ханиах.
- Хэрэглэсэн амны цаасыг нэн даруй хаях;
- Бусдаас дор хаяж 1 метрийн зай барих;
- Гар утас, хаалганы бариул, гэрлийн унтраалга, тавцан гэх мэт байнга хүний гар хүрдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, ариутгах;
- Шинж тэмдэг илэрвэл эрт эмнэлгийн тусламж авах;
- Олон хүн цугласан газар, агааржуулалт муутай давчуу, битүү газраас зайлсхийж, олон нийтийн газарт хүн хоорондын зайг тогтмол барих;
- Хүн амын дунд халдвар тархсан үед болон хүн хоорондын зай барих боломжгүй олон нийтийн амны хаалт зүүх гэх мэт
- Мэдээж албан ёсны ковидын дархлааг бий болгогч дархлаажуулалтдаа хамрагдаж эргэн тойрны гэр бүлээ хамгаалах хэрэгтэй юм
Хөөх, тийм ч хэцүү зүйл байхгүй юм байна шүү дээ?
- Тийм байгаа биз? Хэрэв та өвдөхгүй, ханиад томуунаас сэргийлэхийг хүсвэл эдгээр зөвлөмжийг дагаж дархлаагаа дэмжиж, вакцинаа хийлгэн, нянг устгаж элдэв өвчлөл, вирусээс өөрийгөө авраарай.
Баатрууд бидний хажууд, бүр бидний дотор байдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх