"Zero waste" буюу хог хаягдалгүй амьдралын хэв маягт суралцахаар хичээж буй уншигчдадаа зориулан нэг удаагийн хэрэглээнээс хэрхэн татгалзах тухай зөвлөмжийг хүргэж байна. Дараах зөвлөмжүүдийг уншин хэрэгжүүлсний дараа таны хувийн амьдрал болон эргэн тойронд тань илт мэдэгдэхүйц өөрчлөлт бий болох боломжтой учир дуустал нь уншаарай. Амжилт хүсье!
Нэгэн удаа би найзтайгаа кофе шоп орох гээд явж байтал найз маань надаас өөрийн кофены аягаа авч ирсэн эсэхийг асуусан юм. Тухайн үедээ би юу ч бодолгүйгээр "байхгүй" гэж хариулчихаад захиалсан кофегоо хүлээгээд сууж байтал найз маань нэг удаагийн кофены аяга дэлхийд ганцхан өдөрт л хэдэн саяараа зарагдаж, хэдхэн минутын дараа хэнд ч хэрэггүй хог болж, хоёр зууныг дамжин байгальд хор хөнөөл учруулдаг талаар тайлбарлаж өгсөн юм.
Эндээс би нэг зүйлийг маш сайн ойлгосон. Бид хэдийгээр байгальд ээлтэйгээр амьдрахыг хичээдэг ч жижигхэн хэр нь асар их өөрчлөлтийг гаргах зүйлсийг анхаардаггүй ажээ. Тиймээс бид өдөр тутамдаа хэрэглэдэг нэг удаагийн хэрэглээг халж болохгүй гэж үү? Ингэж чадвал бид байгаль дэлхийгээ хамгаалахын зэрэгцээ өөрсдийн эрүүл мэндээ сахиж, хөрөнгө санхүүгээ ч хэмнэж чадна.
Нэг удаагийн хэрэгслийг олон удаагийн хэрэгслээр орлуулах нь:
ГАЛ ТОГООНЫ ЦААС
ХООЛНЫ ХЭРЭГСЛҮҮД
АМНЫ МАСК
КОФЕНЫ АЯГА
ЗАЙРМАГНЫ САВ
ТОР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
ЧИХ УХАГЧ
Та дээр дурдагдаагүй нэг удаагийн хэрэглээнүүдээ ч мөн өөрчлөх гээд оролдоод үзээрэй. Жишээлбэл олон нийтийн газруудаар үйлчлүүлэхдээ цаасан салфетка ашиглахын оронд өөрийн гэсэн амны алчуураа аваад явахад л болно шүү дээ.
БАЙГАЛЬД ЭЭЛГҮЙ МАТЕРИАЛААС ТАТГАЛЗАЖ, ОЛОН УДААГИЙН ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ
Хуванцар материалтай саванд хоол хүнсээ хийж хадгалах эсвэл энэ материалаар хийгдсэн савтай бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд олон талын сөрөг үр дагавар үзүүлдэг. Мөн нэг удаагийн хэрэглээнд ганцхан удаа хэрэглээд л хаягддаг хэрэгслүүдээс гадна байгаль орчинд ээлгүй материалаар хийгдсэн, эдэлгээ муутай эд зүйлс багтах тул эдгээр хэрэглээгээ ч бас хянаарай.
Ашигласан материал: The Zero Waste Guide
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх