The MongolZ хоёр тэмцээн дараалан Team Liquid-ийг хожлоо


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2025-04-09

Тэмцээний эхний хоёр тоглолтдоо чансаа доогуур хоёр багт хожигдон хасагдах шат руу унаад байсан тэд ийнхүү 1-2 амжилттай болж өнөөдөр 21:00 цагаас Бразилын "FURIA" багтай тоглохоор болов.

$1,250,000 (4.37 тэрбум төгрөг) шагналын сантай CS2-ын "PGL Bucharest 2025" тэмцээн Румын Улсын нийслэл Бухарест хотод үргэлжилж байна.

Valve дэлхийн чансаанд эзэлж буй байраар уригдсан Монголын "The MongolZ" баг өнгөрсөн шөнө хасагдах шатанд "Team Liquid"-тэй тоглож 2-0 (Mirage 13-11, Anubis 13-7) харьцаагаар хожлоо.

Mirage талбарын шилдэг нь багийн ахлагч Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай 1.12 Rating, 86.7 ADR (Average Damage per Round)-тай байсан бол Anubis талбарын шилдгээр Мөнхболдын "Senzu" Азбаяр 1.57 Rating, 91 ADR-тайгаар нэрлэгдэв.

Тэмцээний эхний хоёр тоглолтдоо чансаа доогуур хоёр багт хожигдон хасагдах шат руу унаад байсан тэд ийнхүү 1-2 амжилттай болж өнөөдөр 21:00 цагаас Бразилын "FURIA" багтай тоглохоор болов.

Тэдний хожсон шигшээ шатны эрхийн төлөө тоглох эрхтэй болох бол хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлнэ.

Дэлхийн шилдэг 16 багийн 80 тамирчин дасгалжуулагчдын хамт оролцож буй тэмцээний хэсгийн шатны тоглолтууд швейцар системээр болж байгаа бөгөөд гурав хожсон нь шигшээ шатанд шалгарч, гурав хожигдсон тэмцээнээ дуусгаж байна.

Тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч "Team Spirit", "Team Vitality", "MOUZ", "Natus Vincere" багууд оролцоогүй.

#CS2