Францын хойд хэсэгт археологийн малтлага хийж буй сайн дурын оюутнуудын баг 200 жилийн настай лонхтой тэмдэглэл олжээ.
Даваа гарагт тэд хадан цохионы орой дээрх Галли тосгоны балгасыг малтаж байхдаа жижиг шилэн савтай цаастай зүйл олсон нь энэ аж. Хотын археологийн албаны дарга, багийн ахлагч Гийом Блондел "Энэхүү лонх нь эртний эмэгтэйчүүдийн хүзүүндээ зүүдэг байсан анхилуун үнэрт давс агуулсан хуруу шилтэй төстэй байсан" гэжээ.
Лонхон доторх зурвастай цаасыг хуйлж, утсаар боосон байв. Зурваст:
Ферет бол нутгийн нэр хүндтэй нэгэн байсан бөгөөд 200 жилийн өмнө энэ газарт анх удаа малтлага хийж байсныг зурвас нотолж байна.
Археологичид энд малтлага хийж эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд эртний хэд хэдэн олдворууд, голдуу 2000 жилийн өмнөх вааран эдлэлүүд олсон байна.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх