Алдартай брэндийн бүтээгдэхүүнийг ДУУРАЙМЛААС нь хэрхэн ялгах вэ?


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-04-08

2020 он гарсан ч компанийнхаа ашгийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн анхаарлыг татах зэрэг шалтгаануудын улмаас зах зээлд хуурамч, дуураймал бараа бүтээгдэхүүнүүдийг гаргах тохиолдлууд байсаар л байна. Өмнө нь дуураймал бараа бүтээгдэхүүнүүдийг таних их амархан байсан бол одоо үед зарим хуурамч барааг жинхэнээс нь ялгахын аргагүй болтол хуулбарладаг болжээ. Ингээд 10 алдартай брэндийн бүтээгдэхүүнийг тэдний "дуураймал" хувилбараас нь хэрхэн ялгах талаарх зөвлөмжүүдийг хүргэж байна. 

TIMBERLAND БРЭНДИЙН ГУТАЛ

1. Timberland брэндийн гутлын өнгө нь дуураймлаасаа илт мэдэгдэхүйц тод өнгөтэй байдаг ба компанийн лого болох Timberland гэсэн бичиг нь гутлын өсгий хэсэгт байрладаг. Мөн гутлын ул болон өсгий хоёрын хооронд зурагт үзүүлсэн хэмжээний зайтай байдаг.

2. Мөн гутлын үдээсний нүхний хэлбэр зургаан өнцөгт хэлбэртэй байх бөгөөд эрэгтэйд долоон хос буюу 14 ширхэг эмэгтэйд зургаан хос буюу 12 ширхэг байна.

3. Гутлын оёдлын бүх утас цагаан өнгөтэй байхаас гадна ойролцоо байрлалтай оёдлын утаснууд параллель буюу зэрэгцээ байна.

"PANDORA" БРЭНДИЙН БУГУЙВЧ

1. Pandora брэндийн мөнгөн бугуйвчны өнгө тод цайвар, гялалзсан байх ёсгүй, харин ч өнгөө алдаж харласан мэт харагддаг. Учир нь Pandora брэнд исэлдүүлэгч ашиглан бүтээгдэхүүнүүдээ ер бусын өнгөтэй болгодог байна.

2. Шинэ Pandora бугуйвч нь нугалрахгүйгээр хэлбэрээ төгс хадгалж чаддаг ба та тэдгээр бугуйвчны сүлжмэлүүдийг хараад шуудхан л ялгаж чаддаг байх хэрэгтэй.

3. Мөн Pandora бугуйвчны мөнгөн шаариган дээр байх “PANDORA” гэсэн бичгийн “O” үсэг нь дээрээ титэмтэй байдаг.

4. Бугуйвчны мөнгөн шааригны доод хэсэгт үйлдвэрийн тамга байх ёстойг битгий мартаарай.

LEVI’S БРЭНДИЙН ЖИНС

1. Levi’s брэндийн жинсний ар болон урд талын судал нь ташуу зураастай байдаг.

2. Жинсний арын халаасан дээр хоёр нийлсэн хөндлөн зураас байна.

3. Levi’s брэндийн бүх жинсэн өмдний баруун халаасны ар талд зөөлөн арьсан нөхөөс бий. Энэхүү арьсан нөхөөс дээр мөн л брэндийн лого байх ёстой аж.

4. Жинсэн өмдний ар талын баруун халаасан дээр Levi’s гэсэн улаан тэмдэглэгээ байх бөгөөд энэ нь үйлдвэрээс гаргаж байгаа тэмдэглэгээ юм.

5. Товчнууд нь гадна талдаа брэндийн нэр, дотор талдаа загварын дугаартай байна.

LACOSTE БРЭНДИЙН ЗАХТАЙ ПОДВОЛК

1. Lacoste цамцны логон дээрх матрыг нарийвчлан харах хэрэгтэй. Матрын нүд, шүд, хөл, амны хэсэг гээд бүгдийг сайн ажиглаарай. Матрын бие нь тод ногоон байх бөгөөд матрын сүүл нь биеийнхээ ар талын хэсэгтэйгээ зэрэгцээ байрлалд байх ёстой.

2. Поло подволкны захны арын хэсэгт (цамцны дотор) лого бүхий цагаан тэмдэг, хэмжээг нь харуулсан улаан дугаар байх ёстой. Эрэгтэйчүүдийн загвар дээр хэмжээг нь нэг дугаараар, эмэгтэйчүүдийн загвар дээр 2 дугаараар харуулсан байдаг.

3. Lacoste брэнд хувцсандаа хоёр нүхтэй товч ашигладаг бөгөөд хуулбарлагчид дөрвөн нүхтэй товч ашигладаг байна.

GUESS БРЭНДИЙН ЦАГ

1. Guess брэндийн цагийг металл, силикон болон цэвэр арьсан материалаар хийдэг. 

2. Цагны арын хэсэгт тухайн брэндийн лого болон бүтээгдэхүүний тухай үндсэн мэдээлэл, цагны материал (ихэвчлэн ган байдаг) байна. Мөн түүнчлэн Японы Mov't нэртэй сийлбэр болон цагны механизмын тухай мэдээлэл агуулсан байх ёстой.

NEW BALANCE БРЭНДИЙН КЭТ

1. New Balance брэндийн нэр кэтний ар талд, хажуу талд, улан дээр болон хэлэн дээр хэвлэгдсэн байдаг. 

2. Мөн New Balance гэсэн нэрнийхээ эхний үсэг болох N үсгийн пүүзний хажуу хэсэгт томоор хадаж өгсөн байдаг.

MICHAEL KORS БРЭНДИЙН ГАР ЦҮНХ

1. Энэхүү брэндийн бүтээгдэхүүн бүр нь өөрсдийн гэсэн дугаартай бөгөөд цүнхний үнэ, хэмжээ болон материалыг өөрсдийн тусгай шошгон дээр хэвлэж өгсөн байна.

2. Мөн цүнхний түгжээ, бариул болон бэхэлгээний дэгээн дээр өөрийн брэндийн нэрийг сийлж өгсөн байдаг.

3. Цүнхний материал нь маш нягт байх бөгөөд үйлдвэрийн явцад хэвээ алдаж, гаждаггүй байна.

SUPREME БРЭНДИЙН МАЛГАЙТАЙ ЦАМЦ

1. Цамцны хүзүү болон цээжний хэсэгт улаан хар өнгийн 2 лого байна. Хамгийн том лого нь брэндийн нэр байх бөгөөд цамцны дотор талд байх жижиг логон дээр бүтээгдэхүүнийг индүүдэхгүй байх зөвлөмж байх ёстой.

2. Мөн цамцны логоны үсгүүд бүгд нэг хэмтэй, тэнцүү хатгамлууд байх бөгөөд цамцыг эргүүлж харвал логог оёсон цагаан утас харагдах ёстой.

BURBERRY БРЭНДИЙН ОРООЛТ 

1. Ороолтыг сайн ажиглавал материал нь нягт, мөн ороолтон дээрх цагаан зурааснууд тодорхой өргөн шугамтай байдаг.

2. Бүтээгдэхүүн дээр байрлах шошгоны бүх үсгүүд томоор бичигдсэн байх ёстой гэдгийг бүү мартаарай.

RAY BAN БРЭНДИЙН НҮДНИЙ ШИЛ

1. Ray Ban брэндийн нүдний шилний хүрээ нь хатуу хуванцраар хийгдсэн байдаг. 

2. Шилний баруун дээд буланд "Ray Ban" гэсэн албан ёсны лого байх бөгөөд үүнийг шилний гадаргуу дээр арилгах боломжгүйгээр сийлсэн байх ёстой.

3. Мөн шил бүхэн өөрсдийн гэсэн дугаартай байдаг бөгөөд энэхүү дугаар нь шилний зүүн талын чамархайн хэсэгт байрладаг.

Эх сурвалж: Bright Side

#Оригнал #Дуураймал #Бренд #Зөвлөгөө