Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч хөл хориог энэ сарын 30-ныг хүртэл сунгасны улмаас цуцлагдсан. Тэгвэл дараагийн товыг хэдийд төлөвлөсөн талаар БҮТ-ын Захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа.
-Монгол хэл бичгийн шалгалтыг хэдийд товлож байна вэ?
-ЭЕШ-ыг долоодугаар сарын 02-05-ны хооронд зохион байгуулахаар болсон. ЕБС-ийн үйл ажиллагаа тавдугаар сарын 1-нд баттай эхлэх эсэхэд үндэслээд одоогоор Монгол хэл бичгийн товыг зарлах боломжгүй байна. Хэрэв наана нь зарлачихвал хөл хориог сунгавал дахиад л өөрчлөх шаардлагатай болох учраас УОК-ийн дараагийн шийдвэрийг хүлээж байна.
-Хөл хорионы үед ЭЕШ өгөх шалгуулагчдад зориулсан ямар ажлыг хийж байна вэ?
-Бид ЭЕШ өгөх шалгуулагчдад зориулж фэйсбүүк хуудсаараа цахим хичээлийг шууд хүргэж байна. Түүнээс гадна http://help.eec.mn/ сайтыг нээлээ. Энд хичээлүүдийн жишиг даалгавар, мэдээ мэдээлэл, зөвлөмж байхаас гадна мэргэжлийн багш нар хариулаад явах чат хэсэг бий. Хүүхэд ойлгоогүй эсвэл тодруулах зүйлээ тухайн чатаар дамжуулж шууд харьцаад явах юм. Тус сайт руу холдогдох хандалт ч их байна.
-Энэ жил хэдэн шалгуулагч ЭЕШ өгөх вэ?
-Нийт 32 мянган шалгуулагч энэ жил ЭЕШ өгнө хэмээн тооцоолж байна. Энэ жил 28 мянган сурагч төгсөж байгаа ч өнгөрсөн жилийн хүүхдүүд мөн нэмэгдэнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх