Эрэгтэй хамтлагуудын нэр хүндийн жагсаалтыг SEVENTEEN тэргүүллээ


Т.Онон | YOLO.MN
2024-06-12

Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэнгээс энэ сарын эрэгтэй хамтлагуудын нэр хүндийн жагсаалтыг гаргажээ!

Жагсаалтыг 5-р сарын 8-наас 6-р сарын 8-ны хооронд хөвгүүдийн хамтлагийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэл, үзэгчдийн сэтгэгдэл зэрэгт дүн шинжилгээ хийж тооцоолон гаргажээ.

SEVENTEEN энэ сард 4,574,712 оноогоор нэр хүндийн жагсаалтын эхэнд ноёрхлоо үргэлжлүүлэв. Хамтлагийн хайлтын үгээр "CARAT", "Billboard" болон "фен уулзалт" зэрэг үгүүд тэргүүлжээ.

BTS 4,094,611 оноогоор хоёрдугаар байрт орж, тавдугаар сараас хойш тэдний оноо 68,64 хувиар өссөн байна.

Үүний зэрэгцээ, TWS 6-р сард 2,448,845 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.

ATEEZ 2,257,777 оноогоор дөрөвдүгээр байрт орсон нь өнгөрсөн сараас хойш тэдний оноо 111.27 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эцэст нь Stray Kids  1,746,829 оноогоор эхний тавд багтсан нь тавдугаар сараас хойш тэдний оноо 3,72 хувиар өссөн үзүүлэлт юм.

Энэ сарын шилдэг 30-ыг доороос үзнэ үү!

  1. SEVENTEEN
  2. BTS
  3. TWS
  4. ATEEZ
  5. Stray Kids
  6. ASRTO
  7. ZEROBASEONE
  8. ENHYPEN
  9. THE BOYZ
  10. EXO
  11. SHINee
  12. TREASURE
  13. Super Junior
  14. MONSTA X
  15. BOYNEXTDOOR
  16. 2PM
  17. VIXX
  18. BTOB
  19. WINNER
  20. Wanna One
  21. TVXQ
  22. INFINITE
  23. TXT
  24. RIIZE
  25. ONEUS
  26. HIGHLIGHT
  27. ONF
  28. FTISLAND
  29. GOT7
  30. PENTAGON

#medee