ФОТО: Зөвхөн ОЛУУЛАА НАЙЗАЛДАГ хүмүүсийн л ойлгох зүйлс


Сондор | YOLO.MN
2020-02-07

Олуулаа найзлах нь хоёр гурваараа найзалснаас хавь илүү хөгжилтэй байдаг шүү дээ. Тэгвэл Yolo.mn сайтын хамт олон "фракцаараа" буюу олуулаа найзлахад гардаг хөгжилтэй фактуудыг та бүхэндээ хүргэх гэж байна. 


ГАНЦААРАА ҮЛДЭХ

Олуулаа найзалж байгаа тохиолдолд чи ганцаархнаа ямар нэгэн зүйлээс хоцрох, найзууд чинь чамаас далдуур хуйвалдаан зохиох, бүр зам дээр явж байхад хүртэл бусад нь хос хосоороо, харин чи ганцаараа үлдэх тохиолдол гардаг.

 

 

 


ОЛУУЛАА БАЙХ ХЭЗЭЭД ХӨГЖИЛТЭЙ

Цагийг зугаатай өнгөрүүлэх гээд гэртээ үдэшлэг зохиох, зугаалгаар явах, салхинд гарах, тоглоом тоглох зэрэг тохиолдолд чи заавал дургүй хүмүүсээ урьж, тэдэнтэй хамт байх шаардлага гарахгүй. Учир нь та нар хангалттай ОЛУУЛАА нөхөрлөдөг шүү дээ! Тоглоом тоглох, сахилгагүйтэх үедээ та нар яг л тэнгэр нураачих шахдаг. 

 

 

 


ТУСЛАХ НАЙЗУУД

Хэн нэгнээс тусламж гуйх үе хүн бүрд л тохиолддог. Гэвч чи санаа зовох шаардлагагүй. Тусламж хэрэгтэй үед чиний төлөө юу ч хийхэд бэлэн асаалттай танк шиг олон найзууд бий. 

 

 


 

 

 


ОЛОН ОЛОН ТӨРСӨН ӨДРҮҮД

"Хэтэрхий" олон найзуудтай учраас найзуудын чинь төрсөн өдөр ойр ойрхон болох тохиолдол бий. Олон найзуудын чинь төрсөн өдрүүд тохиодог сар бол санхүүгийн хямралтай сар байх нь тодорхой. Гэвч "мөнгө зарлагадлаа" гэж хямрахаасаа илүүтэйгээр олон олон дурсамж бүтээж, баяраа хамтдаа тэмдэглэхээс илүү сэтгэл хөдөлгөм мөч бий гэж үү?  

 

 


ХЭЛЭХЭЭ МАРТЧИХАЖ!

Найзуудтайгаа хөгжилдөж, ямар нэгэн үйл ажиллагаанд орох гэж төлөвлөсөн бол үргэлжид л хэн нэгэнд нь хэлэхээ мартсан эсэхээ бодож толгойгоо гашилгах хэрэг гарна. Групп чатдаа бичээд үлдээсэн ч дараа нь "Надад хэлээгүй!" гээд хамгийн багадаа л долоо хоног та нартай ам нээхгүй уурладаг найз байдаг л биз дээ? 

 


 


ДУРЛАМТГАЙ

Танай фракц дунд үргэлжийн мөнхөд хэн нэгнийг crush-лачихсан, хайр ярьсан найз байдаг гэдэг дээр мөрийцсөн ч болно. Найз нь л юм хойно тэр найзынхаа хайр дурлалын төлөө нууц төлөвлөгөө боловсруулж чадах бүхнээ хийдэг. 

 

 

 


ШАРХАЛСАН ЗҮРХТЭН

Байнга л шинээр дурлаж, хайрлаж явдаг найз байхад бүтэлгүй хайраа бодож шаналдаг найз байгаа л байлгүй. Салсан найз охин/залуугаа байнга ярина. Ярианых нь сэдвийг өөрчлөхөөр яаж ийгээд л энэ талаар яриад эхэлдэг. Усны талаар ярьж байхад л тэр минь ус уудаг байж билээ гээд л ярьж өгнө дөө. 

 


НАЙЗ НЬ ЗАВГҮЙ

Хамгийн сүүлд хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзсан бэ? Ихэнх уулзалтад "хүрэлцэн ирэх" боломжгүй, нийгмийн идэвхтэй, мундаг ч юм уу, муриа ч юм уу найз байдаг л биз дээ? Гэсэн ч та нар завгүй найзыгаа үргэлж ойлгож хүндэлдэг. 

 

 


ЭМО

Харанхуй бүрэнхий зүйл рүү татагддаг, ганцаараа байх дуртай нэгэн танай фракцад ч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хөгжилтэй юм тохиолдоод бүгдээрээ элгээ хөштөл инээж байхад мушилзаад л өнгөрнө. Бөөнөөрөө юм ярьж байхад тэр хөгжим сонсоод л сууж байдаг. Нэгнийдээ очоод хөгжилдөхөд тэр утсаараа оролдоод, эсвэл компьютерын урд сууж л байна.  


АЛИА

Алиа салбадай биш шүү. Та нарыг гунигтай үед үргэлж хөгжөөж, хэзээ ч уйдаахгүй тэр найз чинь. Тэр бол гунигласан ч гуниглаагүй мэт үргэлж инээж явдаг гэгээлэг нэгэн. Хөгжилтэй зүйлс ярин маазарч, цаг үргэлж нөхцөл байдлыг гэгээлэг болгож байдаг. Түүнгүйгээр нэг өдөр байна гэдэг ямар гунигтай гээч...

 

 


ЭЭЖ

Нас чацуу ч санаа бодол, хандлага зэрэг нь хэзээний эцэг эх шиг болчихсон найзууд байдаг, тэ? Тэр үргэлж л “Хоолоо идсэн үү?”, “Ямар нимгэн хувцасладаг юм бэ?” гэх зэргээр чамайг нэг талаараа залхааж орхидог. Гэхдээ л түүний халамж анхаарал нь хайр татам...

 


ТОЛГОЙЛОГЧ

Та нар дунд үргэлж бүх зүйлийг чинь зохицуулж байдаг удирдагч байдаг. Түүнгүйгээр ямар ч санаа бүтэхгүй, төлөвлөгөө байхгүй гэсэн үг.

 

 

 


ХӨВСГӨР 

Хөөрхий минь нэг их идэж шалихгүй мөртлөө л таргалаад байдаг. Ус уусан ч таргална, хөөрхий минь. Утсан дээр нь дасгалын аппликейшн, зургийн цомог нь тураах дэглэм, зөвлөгөөгөөр дүүрэн. Мөн эсрэгээрээ яаж ч идсэн таргалдаггүй найзууд байдаг. Үнэн атаархмаар.

#Найз #Нөхөрлөл