Өсвөр үеийнхнийг ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ сургалт зохион байгууллаа


Сондор | YOLO.MN
2018-03-09

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар "Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох" аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2-р сургууль, 16-р сургууль, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулиудын ахлах ангийн нийт 240 гаруй сурагчдын дунд зохион байгуулжээ.

Уг аянд нийслэлийн нийт иргэдээ хамрагдахыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байгаа бөгөөд сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар Нийслэлийн  Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn  цахим шуудангийн хаягаар холбогдох боломжтой юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар

#Teenagers #Training