Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би түүнтэй уулзахаараа ерөөсөө юм ярьж чадахгүй юм
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Т... гэдэг. Одоо 17 настай. Энэ жил 12-р ангид орсон. Надад нэг асуудал тулгараад байна. 11-р ангид байхад манай ангид нэгэн охин шилжиж ирсэн юм. Намайг шилжиж ирэхээс өмнө сурч байсан гэсэн. Тэгээд манай ангийн хүүхэдтэй үерхэж байгаад салчихсан юм. Гэтэл удалгүй тэр охинд би татагдаад эхэлсэн юм. Тэгээд л хааяа түүнтэй харьцдаг болсон. Гэтэл би түүнтэй уулзахаараа ерөөсөө юм ярьж чадахгүй болчихдог байсан юм. Одоо ч тэр. Харин тэгсэн тэр охин надад гомдчихож. Одоо би яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Олон сэдвийн талаар яриа өрнүүлж сурах хэрэгтэй
Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Эмэгтэй хүнтэй ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж байх үедээ хариу хэлэхгүй байх нь тэднийг үл тоож байгаа мэт мэдрэмжийг өгөх нь олонтой. Магадгүй таныг юм ярихгүй байгаад байхаар найз охин нь гомдсон байх. Тиймээс та одоо өөртөө итгэлтэй байж хэн нэгэнд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, олон сэдвийн талаар яриа өрнүүлж сурах хэрэгтэй. Тэр охины талаар хэр их мэдээлэлтэй болно төдий хэрээр таны сандрал арилах болно.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх