Оюутнууд цахим карт захиалахдаа дараах материалыг бүрдүүлнэ


Цэцээ | YOLO.MN
2019-08-30

2019-2020 оны хичээлийн шинэ эхэлж байгаатай холбогдуулан оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих билетийг шинээр авах болон сунгах хүсэлтээ өөрийн сургуулийн сургалтын алба, сургуулийн захиргаанд гаргана. 

Наймдугаар сарын 26-30-нд сургуулиуд дээр билет авах оюутнуудын хүсэлтийг хүлээн авч байгаа. Ингээд 9-р сарын 6-наас эхлэн 10 хоногт багтаан билетийг олгож эхэлнэ. 
Мөн картаа сунгуулах бол сургуульдаа хүсэлт гаргах бөгөөд сургуулиас ирсэн нэрсийн жагсаалтад үндэслэн Улаанбаатарт Смарт карт компани өөрийн байранд сунгалт хийх юм байна. 
Их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт захиалахдаа дараах материалыг бүрдүүлнэ. 
 
Шинэ олголт
 Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх,
 Иргэний үнэмлзхийн хуулбар, 
 Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
 Картын төлбөр төлсөн баримт / Цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3,600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк - 475014869 дансанд тушаасан байх/
Дахин олголт /хаяж гээсэн,гэмтээсэн/
 Иргэний үнэмлэхний хуулбар
 Сурч байгаа сургуулийн тодорхойлолт
 Оршин суугаа газрын тодорхойлолт
 Картын төлбөр төлсөн баримт /Цахим төлбөрийн картаа дахин захиалах бол 3,600 төгрөгийг Төрийн банк - 105700523235 дансанд тушаасан байх/
Сунгалт
 Оюутны цахим төлбөрийн карт
 Сунгалтын төлбөр төлсөн баримт /1,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк 475016875 дансанд тушаасан байх/
Дахин олголт+Сунгалт /хаяж гээсэн, гэмтээсэн/
 Иргэний үнэмлэхний хуулбар
 Сурч байгаа сургуулийн тодорхойлолт
 Оршин суугаа газрын тодорхойлолт
 Картын төлбөр төлсөн баримт /3,600 төгрөг тушаах/
 Сунгалтын төлбөр төлсөн баримт /1,000 төгрөгийг Төрийн банк -105700523235 дансанд тушаасан байх/

#цахим карт