Хамгийн олон брэндтэй хамтарч ажилладаг эмэгтэй одууд


Т.Онон | YOLO.MN
2025-03-21

K-pop-ийн өрсөлдөөнтэй ертөнцөд брэндийн сурталчилгаа нь одуудын нэр хүнд, нөлөө бүхий эсэхийг тодорхойлох нэгэн үзүүлэлт байдаг. Илүү алдартай одууд илүү олон сурталчилгааны гэрээ байгуулах магадлалтай гэж дүгнэхэд амархан.

Охидын хамтлагуудын нэр хүнд өссөөр буй энэ үед Солонгосын нетизенүүд хамгийн олон брэндийн нүүр царай болсон эмэгтэй оддыг судалжээ. 

Хэний ч гайхах зүйлгүйгээр, IVE хамтлагийн Жан Вон Ён 10 брэндийн нүүр царайгаар шалгарч, жагсаалтыг тэргүүлжээ.

2-р байранд aespa хамтлагийн Карина орсон бөгөөд тэрээр 8 брэндийн нүүр царай болсон байна.

Харин TWICE хамтлагийн Сана, BLACKPINK хамтлагийн Женни, IVE хамтлагийн Ан Ю Жин нар тус бүр 7 брэндийг төлөөлөн 3-р байранд жагсчээ.

Хамгийн олон брэндийн нүүр царай болсон эмэгтэй шүтээнүүд:

  • 10 брэнд: IVE – Жан Вон Ён
  • 8 брэнд: aespa – Карина
  • 7 брэнд: TWICE – Сана, BLACKPINK – Женни, IVE – Ан Ю Жин
  • 5 брэнд: BLACKPINK – Розе, Жисү, aespa – Винтер
  • 4 брэнд: (G)I-DLE – Минни, aespa – Ниннин, NMIXX – О Хэ Вон
  • 3 брэнд: aespa – Жизелле
  • 2 брэнд: TWICE – Момо, Цзюй, BLACKPINK – Лиса, (G)I-DLE – Ючи, Миён, IVE – Рэй
  • 1 брэнд: Red Velvet – Айрин, TWICE – Наён, Жихё, IVE – Лизо, LE SSERAFIM – Сакура, NMIXX – Сулиюн, ILLIT – Вонхи

#K-pop