iPhone-д хэрхэн ДУУ СУУЛГАХ аргыг ЭНД дарж сонирхоно уу
Компьютер дээр чинь олон гоё бичлэг байна уу? Тэрийгээ хуулж найзууддаа үзүүлмээр л байгаа биз дээ. Тэгвэл чамд утсандаа бичлэг суулгах аргыг зааж өгье. Хэрвээ дуу суулгаж сурсан бол энэ удаад тун хялбар байх болно.
Өмнөх нийтлэлд гарсанчлан бичлэгээ эхлээд iTunes рүү дуудаж оруулах ёстой. Үүний тулд iTunes-ийн зүүн дээд буланд байрлах доошоо сум заасан дөрвөлжин нүд дээр дарах эсвэл Ctrl+O дарах хэрэгтэй.
Ингээд гарч ирсэн цонхноос өөрийн компьютер дээр байгаа бичлэгийн замыг зааж өгнө. Замыг зааж өгсөн бол одоо утсаа компьютертойгоо холбоорой. Утас холбогдсоны дараа iTunes-ийн зүүн дээд булан орчимд утасны дүрс гарч ирнэ.
Гарч ирсэн дүрс дээр дарж ороод Movies гэсэн цэсийг хайж олоорой. Movies цэсийг дарахад Sync Movies гэсэн бичигтэй цонх гарч ирнэ. Sync Movies бичгийг сонгоод баруун доод буланд байрлах Sync/Apply товч дээр дараарай.
Ингэснээр iTunes чиний сонгож оруулсан бичлэгүүдийг хуулж эхлэх бөгөөд хэсэгхэн хугацааны дараа чиний утсан дээр дуртай бичлэгүүд чинь орж ирнэ. Ингээд чи iPhone-доо бичлэг хуулж сурлаа. Гэрэл зураг, аппликейшн гээд хүссэн бүхнээ iTunes ашиглан хуулж болдог болохоор одоо чиний хичээл зүтгэл л байхад чи утас, компьютер хоёроо төгс хослуулж чаддаг болно.
Бичлэгийн хувьд нэг зүйлийг сануулахад iOS үйлдлийн систем .flv зэрэг өргөтгөлийг дэмждэггүй учир чиний зарим бичлэг хуулагдахгүй байж болох юм. Тэгэхээр бичлэгээ convert хийж сурах шаардлагатай шүү.
iTunes рүү бичлэг нэмэх:
Add File to Library – Хуулах бичлэгүүдээ идэвхжүүлнэ – Open
iPhone руу бичлэгээ хуулах дараалал:
Утсаа компьютерт залгана – Утасны зураг дээр дарж шинэ цонх гаргаж ирнэ – Movies – Sync Movies - Sync/Apply
iPhone-д хэрхэн ДУУ СУУЛГАХ аргыг ЭНД дарж сонирхоно уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх