Хандгайн тухай сонирхолтой баримт

Монгол Улсын төдийгүй дэлхийн бусад орны “Улаан ном”-ын нэн ховор зүйлд багтаж, устах аюул нүүрлээд буй амьтдын нэг нь хандгай юм. Манай оронд шивэр хандгай буюу Сибирский лось, Хар мөрний хандгай буюу уссурийский лось гэсэн хоёр зүйл бий.
Монгол орны хамгийн том амьтан Хандгай юм.
- Хандгайн эрийг манж, эмийг сүндэс, үр төлийг ходол гэж нэрлэдэг.
- Хандгай дунджаар 8-15 насалдаг.
- Хандгайн эр нь том толгой, хавтгай эвэртэй байдаг.
- Хандгайн биеийн дундаж урт 200-300 см, 280-650 кг орчим жинтэй байдаг.
- Хандгай хуурай газарт 60 хүртэлх км цагийн хурдтай давхиж, 32км/цагийн хурдтай шогшдог бол усан доор 30 секунд шумбаж, маш хол сэлж чаддаг байна.
- Хандгай нь намрын улиралд үржилд орно. Энэ үед мэнж нь бусадтайгаа эврээрээ мөргөлдөн хүчээ үздэг.
- Хандгай нь зан төрхийн хувьд их тайван, хэнэггүй амьтан.
- Хандгай нь амьдарч буй орчныхоо ургамлын бүлгэмэлд чухал нөлөө үзүүлж, ялгадас нь байгальд маш сайн бордоо болдог.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба