Зарим хүн хэдийнэ “Би гадаад хэл сурч огт чадахгүй” гэсэн хатуу бодолтой болчихсон байдаг. Гэтэл буруу арга барилтай багш нар, сэтгэл зүйн бэлтгэлгүй байдал буюу тухайн хэлийг сурсны давуу талыг төдийлөн сайн ойлгоогүй байх гээд олон зүйл нөлөөлдөг.
Харин өнөө үед хүн бүр Англи эсвэл Орос, Хятад гэх мэт ямар нэг гадаад хэлийг заавал эзэмшсэн байх ёстойг сайтар ойлгожээ. Харин яаж сурах вэ, энд курст суух уу эсвэл АНУ, Сингапур явах уу гэдгээ шийдэж чадаагүй хүн олон. Тэгвэл нэг биш 2-3 бүр 40 гадаад хэл ээзмшсэн хүмүүс бий. Тэгвэл тэдний гадаад хэлийг хурдан сурсан арга барил юу юм бол?
Манай дэлхийн хамгийн олон хэл мэддэг хүн нь хамба лам Мецофанти Джузеппе /Cardinal Giuseppe Mezzofanti/ байжээ. Түүнийг 40-72 хэл мэддэг байсан гэж үздэг. Намтар судлаачид түүний талаар бичихдээ мэддэг хэдий ч огт хэрэгэлэдэггүй 14 хэлтэй, 11 хэлээр чөлөөтэй ярьдаг, 9 хэлээр төгс биш ч ойлголцох хэмжээнд ярьдаг, мөн 11 өөр хэлний бүлэгт багтах 30 хэлийг сурсан гэжээ.
18 дугаар зуунд амьдарч байсан энэ хүний түүх үлгэр домог мэт боловч хүн хичээл зүтгэл гаргавал ямар амжилтад хүрч болдгийг бэлхнээ харуулсан юм.
Зөвлөгөө 1: Гадаад хэл сурах, эсэхээ эцсийн байдлаар шийд
Та гадаад хэл сурахаар хэд хэдэн удаа оролдсон байх. Курст явсан ч дундаас нь орхин, ном авсан ч хэд эргүүлээд тавьсан бол ахин бодоорой. Өмнөх алдаагаа дватахгүйн тулд та шийдвэртээ итгэлтэй байх ёстой. Ингэхдээ тухайн хэлийг хамгийн түрүүнд интернэтээс мэдээлэл цуглуулахад уу, аялахдаа юу эсвэл бизнесийн түншүүдтэйгээ халуун яриа өрнүүлэх зорилгоор сурах уу гэдгээ тодорхойлох шаардлагатай. Энэ дагуу хичээлийн хөтөлбөрөө сонгох нь чухал.
Эмил Крэбс 32-68 хэл мэддэг байв. /Emil Krebs/
Хэн тоолсноос хамаараад түүний мэддэг гадаад хэлний тоо өөр өөр гардаг юм. Хятадад ажилладаг байсан нэгэн Герман дипломатч, “Крэбс гадаад хэлний онцгой авьяастай байсан. Иймд түүнийг нас барахад тархийг нь судалгаанд ашиглахаар хадгалсан” гэж бичжээ. Харин тэрээр амьд ахуйдаа өөрийг нь маш олон хэл мэддэг гэж шагшин магтахад их л дурамжхан ханддаг байжээ.
Зөвлөгөө 2: Өөрийгөө битгий хуур
Та хэдэн сарын дотор хэлний мэдлэгээ сайжруулах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Энэ тохиолдолд олонх хүмүүс 3 эсвэл 6 сар гэсэн богино хугацааны төлөвлөгөө боловсруулдаг. Гэтэл та оюутан, ажил хийдэг эсвэл гэрийн эзэгтэй бол 3 сард яагаад ч гадаад хэл сурахгүй. Тиймээс өөрийгөө хууралгүй, бодит төлөвлөгөө гаргаарай. Жишээ нь эхний 6 сард унших, дараа нь бичих, жилийн дотор ярих, 24 сарын дараа орчуулга хийх зорилго тавьж болно.
Кэн Хэйл /Ken Hale/ 50 хэлийг эзэмшсэн мэргэжилтэн.
АНУ-ын алдарт MIT-ийн их сургуулийн профессор Кэн Хэйл “Би гуравхан хэл мэднэ. Англи, Испани болон Австралийн уугуул, цөөн иргэд ярьдаг Варлпири хэл. Бусад хэлээр муухан ярина.” гэдэг байжээ.
Түүнийхээр аливаа гадаад хэлээр ярьдаг гэх нь тухайн хэлээр ярьдаг үндэстний соёлын талаар ихийг мэддэг гэсэн үг байжээ. Хачирхалтай нь тэр аль нэг улсыг зорихдоо онгоцонд суугаад дүрмийг нь судалдаг, буугаад л чөлөөтэй ярьдаг байжээ.
Зөвлөгөө 3: Төлөвлөсөн бол биелүүл
Хамгийн хэцүү нь энэ. Учир нь ихэнх тохиолдолд ямар эг саад гарч ирэн, та төлөвлөснөө биелүүлдэггүй. Хэрэв өнөдөр амжаагүй бол маргааш нь гүйцээж бай. Орой унтахаасаа өмнө 2-3 өгүүлбэр зохиож, автобус эсвэл амашин дотоор явахдаа гар утсандаа татаж авсан харилцан яриагаа сонсож болно. Хэдэн өдрөөр тасалдлаа гэхэд “Бүтэхгүй юм байна” гэж бодож болохгүй. Таны сурах явц зогсолтгүй үргэлжлэх ёстой. Иймд усанд орох, гүйх, хоол хийхдээ ч хэлээ сур.
Иохан Вандевалл /Johan Vandewalle/ 22 хэл мэддэг байжээ. Тэрээр 1987 онд олон улсын олон хэл мэдэгчдийн тэмцээнд түрүүлсэн байна. Энэ тэмцээнд оролцогчид тухайн хэлийг төгс эзэмшсэн иргэд буюу төрөлх хэлний эзэдтэй 10 минутын турш ярилцан өрсөлддөг юм.
Зөвлөгөө 4: Битгий чээжил
Бодит амьдрал дээр бид хэзээ ч чээжилснээрээ ярьдаггүй. Хүнтэй танилцлаа гэхэд чамайг хэн гэдэг вэ, чи хаанаас ирсэн бэ, энд хэр удаж байна, чи юунд дуртай гэдэг дарааллаар асуулт тавьдаггүй. Та хоёрын яриа тухайн цаг мөч, орчноос хамаарна. Иймд цээжлэхээсээ илүү дээрх үг, өгүүлбэрүүдийг аль болох их хэрэглэхийг хичээгээрэй.
Александр Аргил /Alexander Arguelles/ мөн л 20 орчим гадаад хэл эзэмшсэн нэгэн. Тэрээр яг хэд гэдгийг хэлэхээс татгалздаг байв. Харин “Хэн нэгэн чамд хэдэн хэлээр ярьдгаа хэлвэл битгий итгэ” гэж хариулдаг байжээ. Өдөр бүр 9 цагийг гадаад хэл сурахад зарцуулдаг байсан Александр 60 орчим хэл сурчээ. Харин 20-иод хэлээр төгс уншдаг байжээ.
Зөвлөгөө 5: Шинэ үгээ сонирхолтой байдлаар ашигла
Та ногоон гэдэг шинэ үг сурлаа гэж бодъя. Тэгвэл “би ногоон ус уулаа, ногоон залуу харлаа” гэх мэтээр огт өөр өгүүлбэрүүд зохиож үзээрэй. Ингэхдээ алдахаас бүү ай. Хэл сурах хамгийн сайн арга нь алдах, дахин алдах байдаг. Та бусадтай ярьж, хэлж, бичихдээ алдахад тэр хүн засаад л өгнө. Энэ бол таны үнэгүй багш л гэсэн үг.
Ломб Като /Lomb Katу/ 16 хэл сурсан суут ухаантан. Энэ Унгар эмэгтэй түүний сурсан 5 хэл угаас түүний дотор оршиж байсан гэдэг байжээ. Харин хагас өдөр зарцуулснаар ахин 5 хэл сурсан байна. Түүнийхээр өөртөө итгэлтэй байх нь хэл сурахад хамгаас чухал.
Зөвлөгөө 6: Таны ухамсар дуу хоолойнд дуртай
Хүний ухамсар сонссон мэдээллээ илүү хурдан, найдвартай хадгалдаг байна. Иймд унших дасгалаа хийхдээ, дуу сонсож байхдаа үг бүрээ чанга чанга хэлээрэй. Ингэснээр таны тархи олон удаа сонссон үгээ та санах гэж оролдоход илүү хурдан сануулдаг байна.
Грахэм Кансдэйл /Graham Cansdale/ 14 хэл мэддэг байв. Тэрээр эдгээр хэлийг орчуулагчийн хэмжээнд буюу төгс эзэмшсэн байжээ. ЕХ-ны Комисст орчуулагчаар ажилладаг тэрээр одоо ч шинэ хэл сурч байгаа гэнэ.
Зөвлөгөө 7: Найзтай бол
Таны сурах гэж буй хэлээр ярьдаг хүмүүстэй найз бол гэж зөвлөе. Өдгөө манай дэлхий жижиг тосгон адил болсон тул Facebook, Twitter, Msn, Gmail зэрийн тусламжтайгаар та хаанаас ч найзтай болж болно. Танд туслах бас нэг арга нь хадмал орчуулгатай кино үзэхгүй байх явдал юм.
Гадаад хэл сурч буй хүмүүс тухайн хэлээр кино үзэх нь элбэг. Гэхдээ таны мэддэг хэлээр хадмал орчуулга хийсэн бол хэрэггүй гэж зөвлөе. Иймд киноны хэл болон хадмал орчуулгын аль аль нь таны сурч буй хэл дээр байх ёстойг санаарай. 10-15 киноны дараа та өөрийгөө хэрхэн хөгжсөнийг харах болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх