Бохь зажилахыг хориглоно!!!: Мөрөөдлийнхөө төлөө МӨНГӨӨ ХЭМНЭ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-09-30

Чи дэлхийн топ их, дээд сургуулиудад суралцахыг хүсдэг үү? Эсвэл нээлтээ хийгээд удаагүй цоо шинэхэн загварын гар утас авахаар төлөвлөж байна уу? Эдгээрийн аль нь ч байсан чамд зайлшгүй хэрэг болох зүйл бол мөнгө. Гэвч өндөр цалинтай ажил хийдэг ч бай, аль эсхүл ажил хийдэггүй оюутан ч бай хувийн санхүүгээ зөв захирч чадахгүй бол мөрөөдөл чинь зүгээр л “бодол” болон үлдэнэ. Чухам хэрхэн, яаж хуримтлуулах учраа олсон үед л тэрхүү “бодол” маань биеллээ олох юм. 

Бид бүгд л мөнгөө хуримтлуулахын тулд орлого болон зарлагаа хянах, дэлгүүрээс юм авахдаа жагсаалт дээрх зүйлсийг л авах ёстойг мэднэ. Гэхдээ эдгээр аргууд үр дүнгээ өгсөн байна уу гэвэл та бүгдийн дийлэнх нь үгүй гэж хариулах байх. Ингээд YOLO.mn сайтын хамт олон уншигч залуус та бүхэндээ худалдан авалтыг маш оновчтойгоор хийж мөнгөө хэмнэх шалгарсан аргуудыг танилцуулж байна.

1. ТӨСӨӨЛ

Ихэнх дэлгүүрүүд чамд бүтээгдэхүүнээ харуулж, худалдан авах хүсэл төрүүлэхийн тулд хамгийн үнэтэй зүйлсээ нүдэнд тусах газар байрлуулсан байдаг. Аятайхан хөгжим эгшиглүүлж, цонхон дээрээ “SALE” гэсэн бичиг нааж чамайг татах болно. Гэхдээ ийм нөхцөлд та төсөөллөө ашиглаж зөв шийдвэр гаргах хэрэгтэй.

Ингэхдээ:

  • Хэн нэгэн чиний авахыг хүссэн даашинзыг баруун гартаа бариад зогсож байна гэж бодъё. Тэр хүн зүүн гартаа даашинзын мөнгийг барьчихсан байна. Даашинз нь дээр санагдаж байна уу, мөнгө нь илүү санагдаж байна уу? Хэрвээ мөнгийг сонгосон бол одоогоор чамд энэ даашинз тийм ч хэрэгтэй биш бололтой.
  • Зургаан сарын дараа энэ даашинз шүүгээнд чинь зүгээр л “зай эзэлсэн” хувцас болоод байж байна гэж төсөөл. Энэ үнэний ортой байна уу? тооцоолоод үзээрэй. 

2. ХУДАЛДАЖ АВАХ ЁСТОЙ ЗҮЙЛЭЭ ЖАГСААЖ БИЧ

Бид дэлгүүрээс авах зүйлсээ толгой дотроо л жагсаадаг нь тийм ч зөв зүйл биш. Үүний үр дүнд бид төлөвлөөгүй олон зүйлсийг худалдаж авдаг билээ. 

Ийм үед хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?

  • Авах зүйлээ жагсааж бич: Мэдээж өөрт нэн шаардлагатай байгаа зүйлсээ жагсааж бичээд түүнийхээ дагуу худалдан авалт хийх хэрэгтэй.
  • Цахим худалдан авалт хийх: Бүх зүйл цахимд шилжиж буй өнөө үед заавал дэлгүүр явах шаардлагагүй шүү дээ. Цахим худалдан авалт гэдэг гайхамшиг зөвхөн цаг хугацааг хэмнээд ч зогсохгүй мөнгө санхүүд ч ээлтэй ажээ. Тухайлбал миний хувьд SocialPay аппликейшнийг ашиглаж цахим дэлгүүрүүдээр зочлон худалдан авалтаа хийчихдэг. 

3. БОХЬ ЗАЖЛАХ ХЭРЭГГҮЙ

Бохь зажлах үед тархин дахь цусны эргэлт сайжирч, танин мэдэхүйн үйл ажиллагаа идэвхэждэг. Энэ үед та хүн ихтэй газар байхыг хүсэх бөгөөд аливааг худалдаж авахдаа маш удаан ажиглаж бодож эхэлнэ. Ийнхүү өөрт хэрэгтэй байгаа зүйлсийнхээ талаар бодож хэрэггүй зүйлд мөнгө үрэхэд бэлэн боллоо гэсэн үг.

Ийм үед яах ёстой вэ? 

Бохь зажлах хэрэггүй. Бохь зажилсан үедээ худалдан авалт хийвэл төлөвлөсөн хэмжээнээсээ илүү их мөнгө үрэх болно. Мөн маш их цаг зарцуулна. Тиймээс дэлгүүрт ороод хүнсээ жагсаалтын дагуу цуглуулж хэвшээрэй.

4. ӨӨРТӨӨ БОДОХ ХУГАЦАА ӨГ

Худалдагч чамд өнөөдөр хямдрал нь дуусах юм уу эсвэл дахиад хэзээ ч тохиохгүй хямдрал санал болгож байсан уу? Ийм үед хүн бүр л авмаар санагддаг биз дээ. Гэхдээ энэ бол тийм ч зөв шийдвэр биш.

Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? 

Зөв сонголт хийхийн тулд өөртөө бодох хугацаа өг. Авмаар санагдсан ч 24 цаг хүлээ. Зөв худалдан авалт хийхэд дор хаяж 3 хоног шаардагдана. Тухайн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн хүмүүсийн сэтгэгдлүүдийг YouTube дээрээс үзэх, үнийг нь харьцуулж судлах, бусад хүмүүсийн тухайн бүтээгдэхүүнд өгсөн үнэлгээг харьцуулах хэрэгтэй. Үүний дараа авах шаардлагатай юу, үгүй юү гэдгээ шийдээрэй. Мөн үүнтэй ижил төстэй зүйл өөрт чинь байгаа эсэхийг ч шалгаад үзэхэд гэмгүй шүү.

5. НЭГ ЗОРИЛГО ТАВИАД ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ МӨНГӨӨ ХАДГАЛ 

Бид амьдралаас их олон зүйлийг хүсдэг. Тийм ч учраас маш олон зорилго тавьдаг. Ингэхдээ аль зорилго нь илүү чухал, түүнд хүрэхэд хэр их мөнгө шаардлагатайг тооцоолох хэрэгтэй.

Үүний тулд юу хийх ёстой вэ?

Зорилгоо сонго. Чиний зорилго заавал дэлхийг өөрчлөх том байх албагүй. Ойрын эсвэл холын зорилгоо тодорхойлоод мөнгөө хураая гэвэл SocialPay аппликейшний “Хүслийн жагсаалт” цэсийг ашиглахыг зөвлөе. 

Энэ нь чиний ойрын болон хэтийн төлөвт худалдаж авахыг хүссэн, хийхийг хүссэн зүйлийг тань биелүүлэхэд туслах үйлчилгээ юм. Жишээ нь, та нөүтбүүк худалдаж авахаар зорьж байгаа бол SocialPay аппликейшний Хүслийн жагсаалт цэсэнд "нөүтбүүк авах" гэсэн хүсэл нэмнэ. Ингээд нөүтбүүк худалдаж авах мөнгөн дүн болон хэдэн сарын дараа авах зорилгоо тодорхойлно. Ийнхүү Голомт банкнаас чамд сар бүр төлөх ёстой боломжит дүнг тооцоолж харуулах бөгөөд хадгаламжийн гэрээ байгуулснаар хүслээ биелүүлэх боломж бүрдэнэ. Хүслээ нэмсний дараа түүнийг биелүүлэх мөнгөн дүнгийн сануулгыг танд сар бүр өгөх болно.

Та SocialPay аппликейшний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

6. НӨӨЦӨӨ ШАЛГАЖ БАЙГААРАЙ

Хүмүүс ихэнхдээ зорилгодоо хүрэхэд хэр ойр эсвэл хэр хол байна гэдэгт анхаарлаа хандуулдаг. Гэхдээ үүнээс чухал нь өнөөх мөнгөний асуудал.

  • Хадгаламж тань өсч буй эсэхэд анхаарал хандуул: Чиний хүчин чармайлт цаг хугацааны эрхээр үр дүн өгсөн эсэхийг ингэж л мэднэ шүү дээ.
  • Зуршил болго: Сар бүр юу хийсэн, юу хийгээгүй гэдгээ тооцоолохын оронд хадгалсан мөнгөө шалга. Та өмнөх сараас илүүг хадгалж чадсан уу үгүй юү гэдэгтээ дүн тавих сайхан боломж.
  • Өөрийгөө шагнахаа мартаж болохгүй шүү. Магадгүй та хэмнэж, хуримтлуулж чадсан бол өөрийгөө бага ч гэсэн урамшуулах хэрэгтэй. 

7. ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛД ХАМРАГДАХ

Үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдэдээ маш олон төрлийн хөнгөлөлт урамшуулал зарладаг. Тэр болгоноос хойш суух хэрэггүй. Эдгээр нь харин ч хамгийн ашигтай худалдан авалт байдаг.

Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?

Хэрвээ 7-22 хүртэлх настай бол Голомт банкны The Color Card-ийг сонгож болох юм.

The Color Card-ний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

8. ХАДГАЛЖ СУР

Та 7 хоногт хэдий хэр хэмжээний мөнгө хэрэглэдгээ мэдэж байгаа. Тийм ч учраас мөнгөө хэмнэж чадвал 7 хоногийн төгсгөлд хэмнэсэн мөнгө тань хэтэвчинд чинь байж л байна. Гэхдээ тэр чигт нь үлдээвэл үрэх эрсдэл шүү.

Ийм нөхцөлд яах ёстой вэ?

Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хий. Санамсаргүй байдлаар олдсон мөнгөө үрэх гэж яарах хэрэггүй. Мөнгөө хоёр хувааж хадгалаарай. Эхнийхэд нь зарцуулж болох мөнгөө, хоёр дахь хадгаламждаа мөрөөдлийнхөө төлөө хэрэглэх шаардлагатай мөнгөө хураа. 

Хэтэвчиндээ үлдсэн мөнгийг тэр чигт нь үлдээвэл хэзээ ч хамаагүй үрж магадгүй болохоор хугацаатай хадгаламжид хийхийг зөвлөе.

  • Мөн Голомт банкнаас "Сугалаатай SocialPay" ээлжит аян зарласан бөгөөд 9-р сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаанд үргэлжлэх юм байна. Та бүхэн SocialPay аппликейшнийг ашиглан дэлгүүр, үйлчилгээний газрууд, онлайн худалдан авалт, хэрэглээний төлбөр төлж, нэгж дата авах бүрдээ сугалаанд оролцох эрхтэй болно.

Сар бүр 5 азтан 500,000 төгрөг хожих тус аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Мөнгө #Хадгалах #Ирээдүй