Зураг бидэнд амьдралын сайхан мөч, чухал хормуудыг дурсан санахад тусалдаг. Загвар, технологи, хүрээлэн буй орчин цаг хугацааны эрхээр өөрчлөгдөн, шинэчлэгдэж гудмаар алхахад өнгөрснийг санагдуулах юмс үлдэхгүй болоход түүхэн зургууд л улирсан бүхнийг хадгалж үлдэнэ.
Та бүхэнд @historyinmoment твиттер хуудсанд тавьсан өнгөрсний тухай өгүүлэх зураг, ишлэлүүлээс хүргэж байна.
1.Эзнээ өөд болсноос нь хойш эцсийн амьсгал хүртлээ 9 жилийн турш хүлээсэн Хачико нохойн сүүлчийн зураг.
Хачико бол Японы “Акита” үйлдрийн нохой бөгөөд түүний эзэн нь профессор Эйзабуро Уэно байв. Уэно 1920 оны үед Токио хотын Шибуяа гэх газар амьдарч байсан ба өдөр бүр Хачикотой хамт галт тэрэгний буудал руу явж тэндээсээ ажилдаа яваад 15:00 цагт буцаж ирдэг байв. Түүнийг ирэхэд Хачико хүлээж байдаг ба хамтдаа харьдаг байсан аж. Гэтэл нэг өдөр Уэно цус харван өөд болж хэзээ ч буцаж ирээгүй бөгөөд Хачико галт тэрэгний буудал дээр эзнээ хүлээсээр өнгөрсөн юм.
2. Эмэгтэй Самурай, 1800-гаад он.
Самурайн уламжлалын тухай Барууныхан мэдэхээс өмнө “Онна-бугэйся” гэх эмэгтэй самурайн бүлэг бий болжээ. Тэд эрэгтэй Самурай нартай адил бэлтгэл сургуулилт хийж биеийнхээ өндөрт тохирсон арай жижиг хэмжээтэй “Нагината /Самурайн илд/” илд ашигладаг байв. Анхны эмэгтэй самурай нарын нэг бол НТ 200-гаад оны үед Солонгосыг байлдан дагуулж байсан хатан хаан Жингу юм.
3. Ааваасаа авах төрсөн өдрийнхөө бэлгийг тэвчээртэй хүлээж буй бяцхан хүү. 1929 он.
1920-1930-аад оны үед Америкчуудын хүүхдээ хөгжүүлэх ёс нь шагнал эсвэл шийтгэл гэсэн тогтолцоотой байжээ. Энэ нь нэгэн төрлийн эрх мэдэл бүхий арга барил юм. Харин 1940-өөд оны үед энэ үзлийг Британийн сэтгэл зүйч Жон Боулби үгүйсгэсэн.
4. Луи Армстронг эхнэртээ зориулан тоглож байгаа нь. Гизагийн пирамид, 1961 он.
Хүйтэн дайны үед АНУ сайн дурын жазз хөгжимчдийг дэлхий даяар аялан тоглолт хийлгэдэг байв. Энэ үед буюу 1961 онд Луи Армстронг Египетэд зочлон тоглож байх үед эхнэр Люсильтэйгээ энэхүү зургийг авахуулжээ. Түүнээс яагаад Египет явах болсныг нь асуухад гартаа барьсан хөгжмийн зэмсэг рүү заагаад “Энэ бүрээ. Харж байна уу. Үүнийг ямар ч хэлтэй хүн ойлгоно” гэсэн юм.
5. Исламын хувьсгалаас өмнөх Иран эмэгтэй. 1960 он.
1979 онд болсон Исламын хувьсгалаас өмнө эмэгтэйчүүдийг “хижаб” буюу толгойны ороолт зүүсэнгүй гэж баривчилдаггүй байв. Энэхүү үзэл суртлын ардчиллыг 1930-аад оны үед хуучин Шах халсан юм. Гэвч 1980-аад оноос исламын эрх баригчид бүх эмэгтэйчүүд “хижаб” зүүх ёстой хэмээн албадсан байна.
6. Бяцхан “Инуит” охин “Хаски” гөлөгтэйгөө. 1920-оод он.
XX зууны эхэн үед Инуит овгийнхон худалдаачдаас болж орогнох газаргүй болж Канадын зах хязгаар руу нүүж байв. Гэвч тэд 1920-иод оны үед худалдаачид, номлогчидтой зохицон амьдрах болсон бөгөөд 1939 онд Канадын дээд шүүх тэднийг нутгийн уугуул иргэд хэмээн хүлээн зөвшөөрч, Засгийн газрын харьяалалд багтааж байжээ.
7. Загасчин ирэхийг хүлээж буй муурнууд
Энэ бол 1970 онд Грек загасчиныг хүлээж буй муурнууд юм. Грекийн арлууд гэр оронгүй муурнуудаар дүүрэн бөгөөд тэднийг муурны асрамжийн байгууллагууд болон засгийн газраас хамгаалдаг байв. Халуун, дулаан уур амьсгал, хоол тэжээлийн элбэг байдал эдгээр арлыг муураар дүүргэхэд хүргэсэн юм.
8. Гаргүй Чарьлз Б.Трипп, хөлгүй Эли Боуэн нар дугуй унаж байгаа нь 1890-ээд он.
Чарьлз Б.Трипп Канадын Онтарио мужийн Вудсток хотод төрсөн бөгөөд олонд “Гаргүй гайхамшиг” нэрээр алдаршсан зураач билээ. Тэрээр төрөхдөө л гаргүй төрсөн ч өдөр бүрийн дасгал сургуулилтаар хөлөөрөө зурж сурсан байна. Харин Эли Боуэн бол олонд “Хөлгүй гайхамшиг” хэмээн алдаршсан акробатчин бөгөөд мөн л төрөлхийн хөлгүй ажээ. Тэрээр тайрдас ашиглан гараараа хэрхэн алхахыг сурсан юм.
9. Шинэхэн төрсөн хургын чанга тэврэлт. 1940 он.
10. Өнчин, бяцхан хүү шинэ хос гуталтай болжээ. 1944 он.
1729 онд АНУ-д анхны асрамжийн газар байгуулагджээ. Улмаар 1850 онд 56, 1900 он гэхэд 1000 гаруй асрамжийн газартай болж, тэдгээрт 100 мянга гаруй хүүхэд амьдарч байв. Гэвч тухайн үед асрамжийн газрууд хүүхдүүдийг тэжээж чадахаа больж, айлуудад үрчлүүлэх болсон байна.
11. Нүүрээ будаагүй Мэрлин Монро. 1955 он.
Америкийн жүжигчин, загвар өмсөгч, дуучин Мэрилин Монро буюу Норма Жэйн Мортенсон (1926 оны нэгдүгээр сарын 1-нээс 1962 оны наймдугаар сарын 4) нь 1950-1960-аад оны хамгийн алдартай эмэгтэй байсан юм. Түүний тоглосон кинонууд одоогийн ханшаар 2 тэрбум ам долларын ашиг олж байжээ. 1955 онд гарч байсан "The Seven Year Itch" бол түүний хамгийн алдартай кинонуудын нэг билээ.
12. “F-18 Super Hornet” дууны хурдыг эвдсэн нь.
13. Цагаан ордны гадаа жагсаж буй эмэгтэй. 1917 он.
1919 оны зургаадугаар сарын 4-нд Конгресс дэмжиж, 1920 оны наймдугаар сарын 18-нд 19-р нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн сонгох эрхийг баталгаажуулжээ. Учир нь эмэгтэйчүүд 1820-иод оны үеэс сонгууль өгөх эрхээ эдлэхийн тулд жагсаал хийн, өргөдөл гаргаж, холбоо, зөвлөл байгуулж байв.
14. Анхны харийн үнсэлт. 1968 оны арван нэгдүгээр сарын 22-нд Америкийн телевизээр гарсан бөгөөд ахмад Жеймс Т.Кирк болон Ухура нар.
"Star Trek" нь анх 1979 онд гарч 13 цуврал анги хийгдсэн харь гараг, сансар огторгуйн тухай алдарт цуврал юм.
15. Жинхэнэ хайр үүрд оршдог. 6000 жилийн настай үнсэлт. 1972 онд Ираны нутгаас олжээ.
Эх сурвалж: boredpanda.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх