Билли Айлиш байгальд ээлтэй хийц бүхий шинэ цомгоо танилцуулав


А.Номин | YOLO.MN
2024-04-11

Дуучин Билли Айлиш ирэх сарын 17-нд “Hit Me Hard And Soft” нэртэй шинэ цомгоо гаргана хэмээн мэдэгдсэн. Тэрбээр уг цомгийн хэлбэр хийцийг байгальд ээлтэйгээр байдлаар хийснээ ч мөн танилцуулжээ.

Тодруулбал пянз хэлбэрээр гарах цомгууд нь байгальд ээлтэй, дахин боловсруулсан материалаар хийгдсэн гэнэ. Сүүлийн үед пянзны эрэлт ихэссэн ч хуванцраар хийдэг тул байгальд үзүүлэх сөрөг нөлөө нь их байгаа юм.

Дахин боловсруулсан материалаар хийсэн пянз нь хуванцар пянзтай харьцуулахад нүүрсхүчлийн хийн ялгарлыг 90 хувиар бууруулах боломжтой бөгөөд дууны дуугаралт, чанар нь ижил байхаараа онцлог аж.

Мөн өнгө будгийн хувьд хоргүй, ургамлын гаралтай, усан суурьтай будаг ашиглажээ. 

Өдгөө 22 настай тэрбээр бусад дуучдыг ч мөн байгальд ээлтэй байдлаар цомгоо гаргаж, үүнийг цаашид стандарт болгохыг хүсэж буйгаа ярьсан байна.  

Эх сурвалж: ВВС

#мэдээ