Аз жаргал нь сэтгэл санааны байдал, өдөр тутмын дадал зуршилтай шууд хамааралтай байдаг. Танд дараах зуршил танил мэт санагдвал яаралтай өөрчлөхийг хичээгээрэй.
Бүх зүйл хяналтаас гадуур байх
Бид амьдралд тохиолдох олон зүйлийг бүгдийг нь удирдаж чаддаг бол хэчнээн сайхан бэ? Гэвч хүсээд ч хяналтад ордоггүй зүйлс олон бий л дээ. Гэхдээ ерөнхий зүйлсийг үргэлж хянаж байхыг хичээгээрэй. Эсрэгээрээ хэт их хяналтандаа байлгахыг хүсэх нь стресстүүлэх, аз жаргалыг тань булаах зуршил болно гэдгийг ч бас санах хэрэгтэй.
Төгс байдлыг хүсэх
Төгс төгөлдөр бол ертөнц дээрх хамгийн хий хоосон мөрөөдөл мөн. Товчхондоо бол бүтэлгүйтлийг дуудаж, амьдралтай тэрсэлдэж буй хэлбэр юм.
Харьцуулалт хийх
Инстаграмын хөөрхөн охидын гайхалтай амьдралыг өөрийнхтэйгөө харьцуулсаар байна уу? Гэвч тэд танд зөвхөн харуулахыг хүссэн зүйлээ л харуулдаг учир өөрийгөө уран зохиолын дүртэй бүү жишээрэй. Амьдралд энгийн тусмаа үзэсгэлэнтэй зүйлс олон бий.
Нэг л өдөр би...
"Нэг л өдөр би аз жаргалтай байх болно, Нэг л өдөр би ...-тай байхдаа аз жаргалтай байх болно" гэж өөрийгөө бүү хуураарай. Өөрийнхөөрөө, өнөөдрөөрөө аз жаргалтай амьдар!
Өөрийгөө тусгаарлах
Хүн гэдэг нийгмийн амьтан учир сэтгэлээр унасан үедээ өөрийгөө тусгаарлалгүй хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Заримдаа сэтгэлээр унах хэвийн үзэгдэл юм шүү. Цаг хугацааны эрхээр та эдгэх болно.
Би хохирогч
Бүх л зүйлд хохирогчийн байр суурьнаас хандах юм бол та аз жаргалаа хэзээ ч олохгүй. Бүр хэзээ ч шүү.
Бүх зүйлд гомдоллох
Хэт гомдоллох нь эргээд таны сэтгэлгээг өөрчилж, сөрөг тал руу хандуулна. Тиймээс байгаа бүхэндээ талархаж сураарай.
Шүүмжлэх
Хүн бүрийг ажиглаж, тэднээс байнга өө хайж, алдаанд нь баярладаг тэр хүн нь та юм биш биз? Ийм хандлага бусдыг танаас холдоход хүргэх ба та ч сөрөг зүйлст анхаарал хандуулснаар аз жаргалаа алдах юм.
Аливаа зүйлд хурдан донтох
Донтолт хүний тархины үйл ажиллагааг өөрчилдөг. Хариуд нь бид амьдралаас таашаал авах энгийн боломжуудаа алдсаар байна.
Хариуцлагаас зугтах
Бид өөрт тохиолдсон зүйлсийг хянах боломжгүй ч түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ хянах боломжтой.
Аз жаргалтай байгаарай.
Эх сурвалж: awarenessact.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх