Дэлхий даяар пластик буюу бидний хэлж заншсанаар уутны хэрэглээг багасгах асуудал тулгараад байгаа билээ. 2013 онд АНУ-д 254 сая тонн хог хаягдал гарснаас 30% нь дахин боловсруулагдсан юм. Дахин боловсруулах арга нь цорын ганц аврал гэдэгт найдлага тавьсаар л байна.
Бидний нэг хоног ч хүрэхгүй ашиглаад хаядаг гялгар уут байгальд задрахын тул 1000-аас ч илүү жил шаардагддаг. Хэрвээ хог хаях нүх ухан тухайн газартаа хогны төвлөрсөн байгууламжийг бий болгоход 1000 жилийн турш хорт хий үүсгэж, дэлхийг бохирдуулж , олон гэм зэмгүй амьтанд сөргөөр нөлөөлсөөр байх болно.
Хятад улс бусад орнуудаас хог хаягдал импортлохоо больсон ба түүний оронд дахин боловсруулах тал дээр анхаарлаа хандуулаад байгаа юм. Азийн орнууд, тэр дундаа Вьетнам болон Тайландад гялгар уутнаас татгалзах нэгэн шинэ хэрэгжиж эхэллээ.
Тайландын “Rimping” хэмээх супермаркет нэгэн өвөрмөц санааг гаргасан юм. Энэ нь навчийг гялгар уутны оронд хэрэглэх юм.
Энэ жижиг мэт өөрчлөлтийн талаарх мэдээлэл дэлхий даяар тархаж 3,5 сая хүн үзэж 17,000 гаруй хүн хуваалцсан юм.
Зарим нэг талаараа хүмүүс үүнийг барааны цэвэр байдал, мөн хадгалах хугацааг алдагдуулна хэмээн шүүмжилсэн байна. Гэвч дэлгүүрийн зүгээс хариулахдаа “Олон тооны бараанууд хуванцар савтай ирдэг ба цөөн хэдэн тооны бүтээгдэхүүнүүд л гялгар ууттай ирдэг” хэмээсэн юм. Бараа үйлдвэрлэгчдийн хувьд гялгар уут сонгох шалтгаан нь ердөө л хялбар бас хямд зардалтай байдгаас болдог гэнэ.
Болохгүйгээс болох хүртэлх нь аргыг судалж туршина гэдэг асар том амжилт биз ээ. Аливаа зүйлс хоёр талтай байдгийн сацуу уншигчид та бүхэн ч гэсэн нэгийг тунгаана уу.
Эх сурвалж: thinkinghumanity.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх