SUPER MARIO RUN гуравхан өдрийн дотор $14 саяыг олжээ


Үжин | YOLO.MN
2016-12-21

Nintendo-ийн анхны  iOS тоглоом болох Super Mario Run тоглоом сүлжээнд тавигдсанаас ердөө гурван өдрийн хугацаанд 14 сая ам. доллар олжээ. GamesIndustry сайтад бичсэнээр нийт орлогын 55 хувийг Америкийн тоглогчид бүрдүүлсэн аж.

Арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрийн хооронд дэлхий даяар нийт 37 сая удаа татагдсан тоглоомын эхний үеүд нь үнэгүй хэдий ч бүтнээр нь тоглохыг хүссэн хэрэглэгч 10 ам. доллар төлөх шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар нийт нэг сая гаруй хэрэглэгч тоглоомыг бүтнээр нь худалдаж авчээ. Хэдийгээр анхны iOS тоглоом нь амжилттай байгаа боловч компанийн хувьцааны үнэ таван хувиар буурснаас болж компанийн үнэлгээ хоёр тэрбум орчим ам. доллароор унасан аж.

Түүнчлэн тоглоом нээлтээ хийснээс хойш хувьцааных нь үнэ өсөхгүй байгаа бөгөөд энэ таван өдрийн хугацаанд нийт 16 хувиар үнэлгээ нь буурсан талаар Wall Street Journal мэдээлжээ.

#Game #SuperMario #Freetime