Урин дулаан цаг ирж, байгаль орчин сэргээд хэн хүнгүй сэтгэл гэгэлзэнэ. Байгаа газраа байж сууж чадахгүй хааш ч юм хэн нэгэнтэй явмаар санагдаж л байгаа байх. Тэгвэл бид энэ удаагийн цувралаараа Улаанбаатар хотдоо болзох, зугаалахад тохиромжтой ногоон байгууламжуудыг онцоллоо. Үндэсний цэцэрлэгт хүрлээлэнгийн тухайд хүн бүр тийш зорьдог тул бид бусад ногоон орчны талаар та бүхэндээ хүргэе.
Гэрэл зургийг Т.Мөнхжин
1. Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн
23-р сургуулийн урд байрладаг, цэцэгс, модод, усан оргилуур нь цаанаа л тайвшрал өгөх мэт. Үүгээр ч зогсохгүй энд скейтбоард унах мэргэжлийн талбай ч бий. Их зохиолчийн нэрэмжит газар учраас уран зохиолд дуртай хосууд энд хамтдаа ном уншихад мартагдашгүй дурсамж болж үлдэх биз ээ.
2. Ж.Самбуугийн гудамж дахь замын голын цэцэрлэг
Энэ газрыг та бүхэн автобусаар явж байхдаа харсан байх. Завгүй амьдрал дундах тэр нэг хэсэг газар хосуудад амар амгаланг мэдрүүлэх нь лавтай. Мөн энэ зам дагуу маш олон хоолны газар, кофе шопууд бий.
3. Их дэлгүүрийн өмнөх усан оргилуурт талбай
Битлзийн хөшөөтэй талбай гэдгээр нь бид сайн мэднэ. Зун болохоор дуут усан оргилуур нь ажилладаг. Дэлгүүр хэсэж дуусаад амрангаа болзох хамгийн тухтай газар юм.
4. Ю.Цэдэнбалын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн
Түм түжгэнэсэн бум бужигнасан хотынхоо амьдралыг ширтэн суух нэгэн хүн бий. Энэ хүн бол нэгэн цагт Монголын удирдагч явсан Ю.Цэдэнбал юм. Улсын хөгжлийн эх суурь болсон ирээдүйн бат тогтвортой гэр бүлүүдийг хараад өөрийн үлдээсэн улсдаа сая итгэлтэй байж болох юм. Энд бас сакура цэцэглэж байна лээ
5. 120 мянгатын автобусны буудлын дэргэдэх цэцэрлэгт хүрээлэн
Хосууд энд хүүхэд насаа дурсаж, хөгжилдөн чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой.
6. Улаанбаатар нийтийн цэцэрлэг
Зуны халуунд сэрүүцэх хамгийн сайхан газар энд л бий. Сентрал тауэрийн өмнө байрладаг энэ цэцэрлэгт хүрээлэнг мэдэхгүй хүн нийслэлд үгүй биз ээ.
Мөн та бид бүхэнд зориулан маш олон бүтээн байгуулалтууд одоогоор хийгдэж байгаа билээ. Харин бидний зүгээс өөрсдөдөө байгаа эдгээр зүйлсээ гамнаж, хотын соёлд суралцах нь зүйтэй юм.
Соёлтой Yolo-чид та бүхэндээ баярлалаа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх