"Арвис"-ын хөвгүүд аварга боллоо


Үжин | YOLO.MN
2017-03-22

Монголын Хөлбөмбөгийн Холбооны "Идэрчүүдийн футзалын лиг"-ийн медалийн эзэд өчигдөр тодорчээ.

Нэг ч хожигдолгүй хүснэгтийг тэргүүлж явсан "Арвис" клубын 15 хүртэлх насны баг өчигдөр "Хоромхон"-той хүндхэн тоглолт хийж, 3:4-өр хожсоноор аваргын болзол хангалаа. Сүүлийн тойргийн хамгийн сонирхолтой тоглолт гэгдэж байсан "Хараацай", "Солонго Халиун-Од" багуудын тоглолт 7:0-ээр "Хараацай" багийн давамгайллаар өндөрлөөд байв. Тиймээс "Арвис" заавал гурван оноо авах шаардлагатай талбайд гарч, түүнийгээ ч амжилттай биелүүллээ.

Харин хүрэл медалийг "Дэрэн", Сүхбаатар дүүрэг багийг 4:0-ээр буулган авснаар энгэртээ зүүх эрхтэй боллоо.

17 хүртэлх насны аваргаар "Дэрэн" тодорсон бол мөнгөн медалийг "ДМЮ", хүрэл медалийг "Унаганууд" клуб зүүх болзол хангасан билээ. Тийнхүү хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн "Идэрчүүдийн футзалын лиг" өндөрлөлөө.

#Sport #Freetime #Football #teenagers