Г.Намуунзаяа: Хүүхдүүд бие биедээ урмын сайхан үгсийг хэлж, дэмждэг байгаасай


Э.Жавзмаа | YOLO.MN
2017-05-23

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн, БЗД-ийн  Тэргүүний 21-р сургуулийн Улаан загалмайн нийгэмлэгийн ахлагч Г.Намуунзаяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна. wink

YOLOСайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигч хүүхдүүддээ өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Уншигч хүүхдүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Г.Намуунзаяа гэдэг. Би 11-р ангийн сурагч. Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн.

YOLOУлаан загалмайн нийгэмлэг элсээд хэр удаж байна вэ?
-Монголын улаан загалмайн нийгэмлэг 1933 оны дөрөвдүгээр сарын 30-нд анхны хурлаа хийн дүрмээ баталсан. 1950 онд олон улсын  улаан загалмайн 84 дэх гишүүн байгууллага болсон.

Би улаан загалмайн нийгэмлэгт гишүүнээр элсээд нэг жил болж байна. Хэдийгээр ганцхан жил өнгөрсөнч маш их зүйлийг  мэдэж авсан. Хүнд  тусалж  сэтгэлийн үгсийг нь сонсох надад аз жаргалыг мэдрүүлдэг. Хүнд тусална гэдэг бол миний дуртай зүйлсийн нэг учир энэ нийгэмлэгт орон хүнд хэцүү зүйл тохиолдсон хүмүүст тусалья гэж бодсон.

Энэ нийгэмлэгт элсээд хүндрэл бэрхшээлийг үзээгүй, хүнд тусалж сайн үйлс хийхэд хүндрэл гардаггүй. Харин анх сургуулийнхаа улаан загалмайн нийгэмлэгийн ахлагч болоход манай сургуулийнхан өмнөх ахлагчаа явуулахыг хүсээгүй. Тэр үед надад их хэцүү байсан. Гэхдээ одоо бол манай сургуулын хүүхдүүд намайг их дэмждэг. Бага ангийнхан маань “Намуунзаяа эгч ээ” гээд л мэдэхгүй, чадахгүй зүйлээ асуугаад ирэх нь их хөөрхөн санагддаг.

Хүүхдүүд ч мөн бие биедээ урмын сайхан үгсийг харамгүй хэлж, нэг нэгнээ дэмжиж байхыг маш их хүсдэг дээ.

Г.Намуунзаяа


YOLOУлаан загалмайн нийгэмлэгийн ахлагч байна гэдэг их хариуцлагатай ажил байх. Энэ нь таны хувийн ахиц амжилтад хэрхэн нөлөөлсөн бэ?
-Өөр хүмүүс надад “хичээлдээ хандуулах анхаарал муудаж  байна, үүний оронд хичээлдээ төвлөр” гэж зөвлөдөг ч өөрийн бодол өөртөө зөв гэгчээр  миний хувийн ахиц амжилтад эергээр нөлөөлсөн гэж  боддог. Жишээ дурьдвал улсын олимпиадад орсон, сургуулийнхаа сагсны тэмцээнд багаараа ялалт байгуулсан. Илүү нээлттэй, олон хүн таньдаг, өөрийн гэсэн үзэл бодолтой мундаг хүүхдүүдтэй найзууд болсон.

YOLO: Сэтгэлд тань хоногшиж үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?
-Хичээлээ тараад гэртээ харих замдаа нэгэн хүнд зүйл барьсан эмээтэй тааралдсан юм. Би тэр эмээд туслахыг хүсэхэд баяртайгаар хүлээж авсан. Гэрийнхээ гадаа ирээд эмээ надад талархсанаа илэрхийлэн урмийн үгсийг харамгүй хэлэхэд миний сэтгэл аз жаргалаар дүүрч хүнд туслахын сайхныг мэдэрсэн. Тэгэхээр хүнд урмыг үг маш их эрч  хүч, баяр баясал өгдөг юм. Хүүхдүүд ч мөн бие биедээ урмын сайхан үгсийг харамгүй хэлж, нэг нэгнээ дэмжиж байхыг маш их хүсдэг дээ. 

YOLOУлаан загалмайн нийгэмлэгт элсэн сайн дураараа ажиллах нь хүүхдэд ямар давуу талтай вэ?
-Сайн дурын ажил бол багийн ажил. Тиймээс багаар ажиллах чадварт суралцдаг. Мөн хариуцлагатай болдог. Жишээ нь маргааш өглөө нь 9 цагаас уулзалттай бол 7 цагт босох гэхчлэн хариуцлагатай хүн болох эхлэл нь тавигддаг. Наад зах нь цаг баримталж, хэлсэн амандаа хүрдэг давуу талтай болно.


YOLOУлаан загалмайд орохыг хүсэж буй хүүхдүүд танайд хандаж болох уу?
Улаан загалмай бол хүмүүнлэг үзлийг сургадаг. Сайн үйлс  хийх хүсэл сонирхолтой хүн бүр нэгдэж болно. Сайн үйлсийн төлөө хамтдаа гэж хэлмээр байна. Монгол хүүхдүүд их тусархаг, хүмүүжилтэй байдаг.

Зориг агсны "Монгол хүны саруул ухаанд би итгэдэг" хэмээх үг үнэхээр гайхалтай. Бүгдээрээ том мөрөөдөж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулья.

YOLOЧөлөөт цагаараа ихэвчлэн юу хийх дуртай вэ? 
- Би сагс мөн воллейбол тоглох дуртай. Мөн шатар тоглодог. Дууг бол ямар ч хэл дээр дуулах таалагддаг. Ер нь дууны тэмцээнд их оролцохыг хичээдэг. Энэ жилээс уран илтгэл сонирхож байна.

YOLO: Та гадаад хэлтэй юу? 
Би англи хэлтэй. Англи хэлийг дуу дуулж л сурсан даа. Жилийн өмнөөс хятад хэл үзэж эхэлсэн. Мөн багадаа 23-р сургуульд Солонгос хэлний ангид сурч байсан. Харин саяхнаас Герман хэл үзэж байна. Гадаад хэл гэдэг бол сонирхол. Түүнээс биш үүнийг ял гэж хүлээн авбал хэзээ ч хэл сурахгүй. Өөрийн дуртай зүйлсээ хийгээд хэл сурах л хамгийн гоё. Би гэхэд л дуу сонсож сурсан даа.

Бүгдээрээ том мөрөөдөж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулья.

Г.Намуунзаяа


#RedCross #School #teenegars #freetime