Шинэ монгол Технологийн дээд сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг "SCIENCE CHALLENGE 2019" тэтгэлэгт сорилгыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэтгэлэгт сорилго нь 12-р ангийн сурагчдад зориулсан Математик - Физик, болон Математик - Химийн нэгдмэл агуулга бүхий жишиг даалгавартай тэтгэлэгт сорилго юм.
Тухайн сорилгын онцлогуудаас дурдвал:
1. Бүртгэл хураамжгүй
2. 21 аймаг, 9 дүүрэгт нэгэн зэрэг явагдана
3. Тэтгэлэг авах боломжтой
Тэтгэлэгт сорилгын хүрээнд дараах арга хэмжээ зохиогдоно. Үүнд:
Монгол улсын хэмжээнд 12-р ангийн сурагчдын дунд “Математик ба Физик” болон “Математик ба Хими” гэсэн хоёр сонголттойгоор, 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 12-15 цагт нэгэн зэрэг тухайн аймаг, дүүргийн тогтсон сургуулиуд дээр зохион байгуулагдана. Тэтгэлэгт сорилгод оролцогчдод зориулсан жишиг даалгавар болон бодолт, нэмэлт тайлбарыг http://nmit.edu.mn/ болон www.facebook.com/nmit.edu.mn/ хаягаар хүргэх болно.
Тэтгэлэгт сорилгын шагнал, урамшуулал
“Тэтгэлэгт сорилго 2019”-ийн шилдэг оролцогчдыг тодруулж, Шинэ Монгол Технологийн Дээд сургуульд суралцахад дараах тэтгэлгүүдийг олгоно. Үүнд:
Нийт оролцогчдын хамгийн өндөр гүйцэтгэл бүхий 1 сурагч буюу “Абсолют чампион”-д багц цагийн төлбөрийг 100% хөнгөлөх тэтгэлэг;
21 аймаг, 9 дүүрэг тус бүрээс:
1-3-р байр эзэлсэн оюутанд багц цагийн төлбөрөөс 50% хөнгөлөх тэтгэлэг
4-10-р байр эзэлсэн оюутанд багц цагийн төлбөрөөс 40% хөнгөлөх тэтгэлэг
11-15-р байр эзэлсэн оюутанд багц цагийн төлбөрөөс 30% хөнгөлөх тэтгэлгийг тус тус олгоно.
Бүртгэл: 2019.03.11-04.07 хүртэл үргэлжлэх бөгөөд https://goo.gl/jnVXhE хаягаар орон онлайнаар бүртгүүлэх боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх