ЗӨВЛӨГӨӨ: Энэ ЗУНЫ ТРЕНД болох НАРНЫ ШИЛНҮҮД


Э.Энхбазар | YOLO.MN
2018-05-23

Сүүлийн жилүүдэд нүдний шил нь хэрэглээ гэхээсээ илүүтэй гоёл болж байна. Үүнийг дагаад олон янзын хэлбэр, загвар, өнгөтэй нарны шилнүүд гарч ирснээр залуус өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож хотын гудмаар загварлаг нарны шилээр гангарсан залуус олон харагдах болсон. Тэгвэл энэ зун трэнд болох нарны шилны сонголтыг та бүхэндээ хүргэж байна. smiley

1. ДУГУЙ ЛИНЗТЭЙ НАРНЫ ШИЛ

Классиз болон нууцлаг хэв маягыг илтгэгч энэхүү нарны шил нь энэ онд ахин трэнд болохыг VOGUE EYE WEAR баталж байна. Энэхүү шилийг өдөр тутамдаа зүүхэд тохиромжтой бөгөөд залуус бидэнд хамгийн тохиромжтой нарны шил гэж хэлж болно.

 


2. 90-ЭЭД ОНЫ МУУРАН ШИЛ

Өнгөрсөн зуунд дэгжин бүсгүйчүүлийн гоёо болж мартагдсан энэхүү шил нь сүүлийн 2 жилийн хугацаанд ахин хүчээ авч трэнд болоод байна. Уг шил нь ямар ч стилийн хувцсан дээр зохицдог бөгөөд  хэрвээ чи дэгжин бөгөөд өвөрмөц харагдахыг хүсэж байвал энэхүү шилийг сонгоорой.


3. ӨНГӨТ ЛИНЗТЭЙ НАРНЫ ШИЛ

Энэхүү нарны шил нь өнгөрөгч оноос трэнд болсон бөгөөд улаан, шар, цэнхэр гэх мэт олон өнгийн сонголттойгоор эргэн энэ зун трэнд болох гэж байна. Мэдээж энэхүү шил нь Street style (Гудамжны стиль)-д төгс зохицдог бөгөөд эрх чөлөөтэй болон өнгөлөг байдлыг илтгэсэн нарны шил юм.


4. РЭТРО НАРИЙН ШИЛ

60-аад нь ретро хэв маягийг санагдуулам уг нарны шил нь энэ оны загварлаг залуусын голлох трэнд болоод байна. Мэдээж эрсдэлтэй сонголт байх боловч таныг хамгийн трэндлэг харагдуулж чадах болно. Энэхүү шил нь энэ зун хүчээ авна гэдгийг COACHELLА хөгжмийн наадамд очсон залуус батлах байх.


 

Нэмэлт: Нарны шилээ зөв сонгоход хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл бол нүүрний хэлбэр. Хэлбэртээ тохироогүй шил зүүснээр хүмүүсийн нүүрний хэлбэр өөр харагдаж, нарны шил нь зохимжгүй харагдах тохиолдол бий. Тэгвэл ямар нүүрний хэлбэр дээр ямар шил зохих вэ гэдгээ эндээс олж хараарай.

#Summer #Trend #Sun-glasses