Дасгал хөдөлгөөн хийх боломжгүй хүмүүс виртуал орчинд хөдөлгөөн хийх нь сэтгэл зүйд бодитоор хийсэнтэй ижил нөлөөтэй гэдгийг нотложээ. Энэхүү судалгаагаар виртуал орчинд дасгал хөдөлгөөн хийх нь танин мэдэхүйн болоод мэдрэлийн системд өгөх үр өгөөжийг тайлбарласан ба стресс, сэтгэл түгшилтийг багасгаж чадна хэмээн дүгнэсэн байна.
Өөрийн биеэр, бодит орчин нөхцөлд дасгал хөдөлгөөн хийх нь хүний биеийн ерөнхий хөгжилд ашиг тустай боловч мэдрэлийн болон зүрх судасны өвчтөнүүдэд тохиромжгүй, бүр маш аюултай байдаг гэнэ. Харин “Гайхамшигт виртуал орчин” (IVR)-ыг ашигласнаар бодит орчин нөхцөлд дасгал хөдөлгөөн хийсэнтэй ижил ашиг тусыг хүртэж болох юм.
Анхны загвар нь энтертайнмент талдаа чиглэж байсан бол IVR илүү академик талынхны сонирхлыг татаж байгаа гэнэ. Учир нь хэрэглэгчийг виртуал биетээр дамжуулан виртуал ертөнцийг мэдрэх боломж олгохоос гадна эмнэлэгт эмчилгээний зориулалтаар ашиглах аж.
Тохокугийн их сургуулийн “Smart-Aging” судалгааны төвөөс судалгаанд оролцсон анхны оролцогчдоо виртуал хөдөлгөөний туршилтыг хийхэд хэтийн физиологийн өөрчлөлтөд түлхэц болохоор ашиг тустай нөлөөнүүд ажиглагдсан байна. Тэр ч байтугай оролцогчид хөдөлгөөнгүй байхад зүрхний цохилт нэмэгдэж, хасагдсан нь виртуал хөдөлгөөнтэй холбоотой байжээ.
Үр дүнд нь яг л бодит орчин нөхцөлд хөдөлгөөн хийсэнтэй ижил хүний танин мэдэхүй болоод мэдрэлийн системд нь сайн нөлөө үзүүлсэн байна.
Аватар буюу виртуал орчинд хүн 30 минутад 64 км/цаг хурдалсан ба виртуал туршилтын өмнө болон дараа судлаачид мэдрэлийн дотоод шүүрлийн стрессийн түвшинг харуулсан шүлсний альфа-амилазын чухал биомаркерыг хэмжих замаар стрессийн хариу урвалыг өдөөжээ. Үүний дараа сэтгэл түгшлийн асуумж бөглүүлж дүгнэсэн байна.
Бодит орчин нөхцөлд дасгал хийдэгтэй харьцуулахад виртуал дахь дасгал хөдөлгөөний дараа стресс болон сэтгэл түгшлийн хэмжээ илүү буурсан үр дүн гарчээ.
Энэхүү судалгааг хэрэгжүүлсэн профессор Далила Бурин хэлэхдээ “Стресс нь нийгмийн олон нөхцөл байдал, шүүмжлэл, үл ойлголцол мөн бидний гүйцэтгэлийг үнэлэхэд үүсдэг. Дунд зэргийн стресс хүний биед ашигтай байж болох юм. Харин олон дахин давтагдах эсвэл хэмжээнээс хэтэрвэл бидний эрүүл мэндэд хор хөнөөлтэй. Виртуал дасгал хөдөлгөөний хэлбэр нь шинэ стандарт тогтоож байгаа учир өндөр настнууд олноор амьдардаг Япон зэрэг улс орнуудад хамгийн эрэлттэй байх магадлалтай” гэв.
Эх сурвалж:Tohoku university
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх