Жинхэнэ найзын 10 шинж


YOLO.mn | YOLO.MN
2022-09-01

Хамт байх цаг хугацаандаа нэгнийхээ дутаж буй орон зайг нөхөх гэж найзууд байдаг шүү дээ. Харамсалтай нь хүн бүрийн найз хэний ч найз биш гэдэг. Бидний хүрээлэлд алхам тутамд найз нөхөд, танилууд гарч ирдэг. Тэднээс бидний сонгож авсан гэр бүл бол жинхэнэ найзууд. Ингээд жинхэнэ найз, зүрхний “анд”-ын 10 шинжийг танилцуулж байна. 

1. Үргэлж дэргэд байдаг

Амьдралд юу ч тохиолдсон тэр чиний дэргэд байдаг. Сайн, амжилттай байх үед хамт жаргалыг чинь хуваалцчихаад хэцүү үе тохиолдоход орхиод явж буй нэгэн таны найз хэрхэвч биш.

2. Бүх дутагдлыг чинь хүлээн зөвшөөрдөг

Тэр хэзээ ч чамайг шүүхгүй, таны дутагдлаар доог тохуу хийхгүй. Чамайг байгаагаар чинь хүлээн зөвшөөрч, бүгдийг нь хайрлах болно. Тийм ч болохоор түүний дэргэд чи үргэлж өөрийнхөөрөө байж чадна.

3. Түүний гэр бүл бол чиний гэр бүл, чиний гэр бол түүний гэр бүл

Нэгнийхээ гэрийнхнийг мэддэг байх нь бүгд нэг гэр бүл болсон мэт сайхан мэдрэмж төрүүлдэг.

4. Чамайг дэмждэг

Чиний талд хэн ч байхгүй байсан ч сайн найз чинь чамтай хамт бат зогсох болно. Тэр чамайг сонсож, чамд итгэх болно.

5. Бурууг чинь хэлж өгнө

Тэр алдаа гаргах үед чинь шудрагаар хэлж ойлгуулна. Хийсэн бурууг чинь шүүхгүй, шалтаг хайхгүй. Шийдэл олохыг хичээж, чиний төлөө байхыг хүснэ. Заримдаа хэцүү ч үнэнг сонсох шиг зөв зүйл үгүй. 

6. Нэг нь л хичээдэг харилцаа биш

Ямар ч харилцаанд нэг нь л хичээдэг байх ёсгүй. Жинхэнэ нөхөрлөл хоёр эсвэл гурав дөрвүүлээ хамтдаа жаргалтай байж, цагийг хамт өнгөрүүлдэг. Нэгнийгээ гуйж, мессеж бичиж, залгах, тэдний араас хөөцөлдөх шаардлагагүй.

7. Чамайг уучилдаг

Чи түүний өмнө санамсаргүй алдаа гаргасан ч тэр чамайг уучлах болно. Хэсэг хугацаа шаардаж магадгүй л дээ. Гэхдээ чамайг алдахыг хүсэхгүй байгаа учир бас хүмүүс алдаа гаргадаг гэдгийг мэддэг болохоор эцэст нь уучлах болно. 

8. Тэр чамайг хүндэлдэг

Хамт байхад санал нийлэхгүй зүйлс гарна шүү дээ. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөв. Тэр хил хязгаараа мэддэг бас чиний бодлыг ч хүндэтгэнэ.

9. Араар чинь ярьдаггүй

Жинхэнэ найз хов жив ярьдаггүй. Чамд ямар нэг асуудал байгаа бол өөр хэнд ч биш чамд л хамгийн түрүүнд хэлэх болно. Гэхдээ чиний хажууд байхдаа чамайг хөнгөхөн дооглож магадгүй юм.

10. Түүнд үргэлж найдаж болно

Найз чинь ямар нэг юм хийнэ, чамд хийж өгнө гэсэн бол хийх л болно. Мартахгүй, хойш тавихгүй. Жинхэнэ найз чамайг ямар чухал хүн бэ гэдгийг мэддэг. 

Эх сурвалж: awarenessact

#Найз