ЭЕШ-ын ЭРГЭН ТОЙРОНД...


Сондор | YOLO.MN
2016-06-17


 

ЭЕШ-ийн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг манай сайтын #ЭЕШ цэсээс аваарай.

Элсэлтийн Ерөнхий Шалгалт орон даяар эхлээд гурав хонож байна. Одоогийн байдлаар Монгол хэл бичиг, Монгол улсын түүх, Хими, Англи хэлний хичээлүүдийн шалгалт авагдаад байна. Харин өнөөдөр шалгалтгүй буюу сурагчид түр амсхийх боломжтой өдөр байлаа.  Харин маргааш Газар зүй, Математик, Биологи, Монгол хэлний тус тус шалгалт авагдах юм. Өчигдөр болж өнгөрсөн Англи хэлний шалгалтын дараах дүр зургийг 23-р сургуулиас YOLO сурвалжиллаа.

"Тэр дасгалыг чи яаж хийсэн бэ...surprise Өө би зөв байсныгаа буруу болгочихсон байна шдээ...sad  За за нэг ч гэсэн давааныхаа ард гарчихлаа...yes" энэ бол ЭЕШ-ын Англи хэлний шалгалтаа өгөөд гарч ирсэн хүүхдүүдийн дунд өрнөсөн дийлэнх яриа байлаа.

Зүүн гар талаас 17-р сургуулийн төгсөгч Х.Төгөлдөр

Зүүн гар талаас 17-р сургуулийн төгсөгч Х.Төгөлдөр


Англи хэлний шалгалтаа дажгүй, гайгүй л өгчихлөө гэж бодож байна. Сургуулийн англи хэлний багшийнхаа өгдөг давтлаганд суусан болохоор нэлээн бэлтгэлтэй байсан. Өчигдрийн Монгол хэл харин амархан байсан шүү, миний хувьд. Би ШУТИС-ийн Программ Хангамжийн ангид орохоор төлөвлөж байна

                                                 17-р сургуулийн төгсөгч Х.Төгөлдөр

Би шалгалтандаа маш сайн бэлдсэн болохоор миний мэддэг зүйлс ирлээ. Нэг давааныхаа ард нь гарчихлаа. МУИС-ийн Эдийн засгийн ангид орох хүсэлтэй байгаа даа.

17-р сургуулийн төгсөгч Б.Эрдэнэбадрах

Англи хэлний өнөөдрийн шалгалт мэддэг хүндээ бол их амархан, энгийн дасгалуудтай байлаа. Өмнөх жилийн болон мастер тестүүдийг их ажилласан. Тэгсэн маань ч их хэрэг боллоо. Мөн өчигдрийн Монгол хэл бичгийн шалгалтаа их сайн өгсөн гэж итгэж байна. МУИС эсвэл ХСИС-д Хуулийн чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа.

                                                 5-р сургуулийн төгсөгч Э.Бурмаа

Англи хэлний ЭЕШ-ын дараах фото сурвалжлага












#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson