Дөрвөн жил тутам зохион байгуулдаг скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт болох Жембори Улаанбаатар хотноо болох гэж байна.
Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори нь ирэх сарын 27-ноос наймдугаар сарын 2-ны өдрүүдэд “Найрамдал” цогцолборт болох бөгөөд гадаадын 50 гаруй орны 2000, манай 4000 орчим хүүхэд, 1600 орчим насанд хүрэгч, сайн дурынхан оролцох юм.
Манай улс 2012 онд Бангладеш Улсад болсон Бүсийн их хурлаас 31 дүгээр Жембориг зохион байгуулах эрхээ авсан байна.
Жемборийн үеэр үндэсний онцлог, нүүдэлчин соёл, ахуйг харуулсан хөтөлбөр, хүүхэд, залуучуудын адал явдалт уралдаан, тэмцээн, урлаг, соёлын арга хэмжээ болохоос гадна хүүхдүүд харилцан мэдээлэл, туршлагаа солилцож, анд нөхөд болно.
Энэ удаагийн Жемборид шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтжээ.
Энэхүү үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх