СКАУТЫН 7 ДУГААР ЖЕМБОРИЙН БҮРТГЭЛ 6 ДУГААР САРЫН 1 ХҮРТЭЛ ҮРГЭЖИЛНЭ


YOLO.mn | YOLO.MN
2024-05-24

Скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт болох Жембори Баян-Өлгий аймагт Толбо нуурын эрэг дээр 2024 оны 7 дугаар сарын 22-27-нд болох гэж байна.

Жэмбори нь скаутуудын хамгийн том зуслан цугларалт, баяр наадам юм. Жэмборид Скаут биш хүүхдүүд ч оролцож болно.

Хүүхдүүд яаж скаут болох уу гэж их асуудаг. 4 жилд нэг удаа энэ арга хэмжээнд оролцсоноор скаутад нэгдэх боломжтой.

Тус жемборид дэлхийн 10 гаруй орны олон улсын скаутууд хамтарч мартагдахгүй дурсамжийг бүтээхийн сацуу шинэ ур чадвар, мэдлэг мэдээллээр өөрсдийгөө цэнэглэж, өөрсдийгөө хөгжүүлэх хамгийн том боломж нээгдэх юм. Оролцогчид жемборийн үеэр Баян-Өлгий аймгийн бүргэдчин соёлтой танилцаж, бүргэдийн баярт оролцон халал хоолыг өөрсдийн гараар бэлтгэн казак үндэстний хөгжим домбор тоглож сурах гэх мэт сонирхолтой хөтөлбөртэй.

Энгийн зусланд хүүхдүүд очоод байранд ороод тоглоод унтаад бэлэн хоолоо очоод иддэг бол Жэмбори дээр хүүхдүүд бүх зүйлээ өөрсдөө хийнэ гэсэн үг. Өөрсдөө майхнаа барина, хоолоо хийнэ, амьдрах орчноо өөрийн гараар бүтээнэ. 

Жемборийн аяллаар өдөрт 8 цаг аялан отоглох цэгүүдэд майханд байрлаж аялангаа жемборидоо оролцох юм. Улаанбаатар хотоос эхлэлтэй жемборийн сайтад хүрэх аялал нь нийт 4 өдөр 3 шөнө, харин буцах аялал нь 3 өдөр 2 шөнө үргэлжилнэ.

  • Хаана: Баян-Өлгий аймаг
  • Хэзээ: 2024 оны 7 дугаар сарын 22-27
  • Нас: 12-17
  • Жемборин төлбөр: 500,000₮ (Мөн Баян-Өлгий орох, буцах зардал тусдаа нэмэгдэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй!
  • Холбоо барих: 11-324171, 80442043
Скаут гэдэг нь боловсролын байгууллага гэж ойлгож болно. Дэлхий дээр үүсээд зуу гаруй жил болж байгаа хүүхэд залуусын хөдөлгөөн. Гол зорилго нь сургууль болон акдемик боловсролоос гадуур албан бус боловсролыг хүүхдүүдэд маш том шинжлэх ухаанч арга барилаар олгох, ирээдүйд улс орны сайн иргэн болгож төлөвшүүлэх зорилготой байгууллага юм.

#scout #скаут