Дулаахан болохоор цаанаасаа л Cool тийм үү? Хавар болоод л, хайрлаж дурлаад л, өвлийн хувцсаа далд хийж өөрийн өнгө төрхөө тодотгох цаг яах аргагүй иржээ. Тэгвэл стиль, имиджээ тодорхойлох бас нэгэн Cool эвент “Metaverse”-д болж өнгөрлөө.
Хайр дурлал, дуу хуурын сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан U day virtual event нь энэ удаад U Fashion сэдвийн хүрээнд хөгжилтэй тоглоом тоглох, загварын тэмцээнд оролцох, салбар бүрдээ манлайлж яваа залуусын туршлагыг сонсох боломжийг бүрдүүлсэн байв. Эвентэд юу болсон талаар нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол ярьж өгье.
1.Шинэ зүйл туршиж үзэхдээ айх хэрэггүй-Монголын анхны “metaverse” дэх загварын тэмцээн
U Day Virtual Event-ээс онцлох зүйл нь виртуал орон зайд чамд айх зүйл байхгүй. Тус эвентэд загварын тэмцээн зохион байгуулж олон залуус өөрсдийгөө танилцуулан өрсөлдлөө. Тэд бүгд өөр өөр “ертөнц”-өөс ирсэн ч “metaverse” гэх нэг цэгт өөрсдрийн аватарыг загварлагаар бүтээн цуглаж, хөгжилдөж буй нь энэ. “Metaverse”-д загварын тэмцээнд оролцох их амархан. Ердөө зургаа илгээхэд л хангалттай.
Ингээд оролцогчдыг үзэгчид болон U brand -ийн загварлаг модераторууд дэмжиж буй оролцогчдоо санал өгөн ялагчдаа тодруулсан юм.
Тэргүүн байранд Э.Өнөмөнх орж, U brand-ийн контентод оролцох эрх, Unitel-н дугаартаа 50 GB дата, Color lab-аас өөрт тохирох өнгөө тодорхойлуулах эрх, Shubu брэндийн бүтээгдэхүүний эрхийн эзэн боллоо. Тэд өөрсдийгөө танилцуулахаас гадна өөрт тохиолдсон хамгийн хөгжилтэй явдлуудаас ярьж өгснийг дараах бичлэгийн 01:04:18-аас үзээрэй.
2.Шинэ зүйл сурна, тэгээд бүр бэлэг авна гээч
Эвентийн үеэр U talk өрөөнд хөл хөдөлгөөн ихтэй байв. Өрөөнд “Бидний нууц” подкастын Nominess, Sendersaa. нар загварын тухай сонирхолтой асуултыг асууж, зөв хариулсан залуус бэлэг гардуулж байлаа. Бидний тэр бүр мэддэггүй зүйлсийг бусад залуустайгаа ярилцан, шинийг мэдэж авч байсан нь сонирхолтой байсан шүү. Нээрээ чи Uniqlo Японы брэнд гэдгийг мэдэх үү?
3.Чанартай юм ярих уу?
U talk өрөө хөл ихтэй байсан гэсэн дээ. Учир нь өрөөнд "Сүүдэр" agency-гийн продакшн хариуцсан менежер н.Нямдэлгэр, гэрэл зурагчин Г.Луубат нар зочноор оролцон TsoilogsoZ болон Z үеийн манлайлагч залуустай ярилцлаа. Нямдэлгэртэй “Загварын чиг хандлага” сэдвээр ярилцсан бол Луубаттай гэрэл зургийг дарахад юуг анхаарах, утсаар авч буй зургаа хэрхэн чанартай дарах зэргээр асууж, хариулж залуустай чөлөөтэй ярилцаж байсан юм.
4.Өөрийн өнгө, төрхөө олоорой
Хүн бүрт өөрт хамгийн сайхан тохирдог өнгө буюу Personal color гэж байдгийг мэдэх үү? Тэгвэл тэр “өөрийн” өнгөө Color_lab буюу Personal Color тодорхойлогчтой ярилцан олж аваарай. Тэр олддоггүй өнгийг судасны өнгөөр хүртэл мэдэж болдог гээд бод доо. Мөн залуус stylist Shubu-тай ярилцан өөрсдийн дүр төрхийг илэрхийлэх загваруудын тухай ярилцаж амжсан юм.
5.Хайч чулуу даавуу хаана ч тоглож болно
Чи нэг эвентэд очоод хэн нэг таарсан охин эсвэл залуугаас “Hey, хоёулаа хайч чулуу даавуудах уу?” гэж асууж чадах уу? Мэдээж тийм зориг гаргахад хэцүү шүү дээ. Тэгвэл “meta” эвент бол өөр шүү. Чи таарсан хэнтэй ч хамаагүй хайч чулуу даавуудая гэвэл дуртайяа зөвшөөрнө. Залуус бүгд нээлттэй байж хөгжилдөж чадсан нь сонирхолтой байлаа.
Uu, bro nice to...
U brand-ээс сар бүр зохиож буй “metaverse” дэх анхны эвентээс хойш Z үеийн залуус эвентэд чадамгай гэгч нь оролцдог болжээ. Энэ удаад 500 гаруй залуус нэг дор цугласан тоо гарсан байна.Тэд нэгнийгээ “Hey, bro дахин харахад таатай байна” гэж угтаж байсан нь дотно мэдрэмж өгч байлаа.
Дурсамжаа хадгалаарай
Ингээд эвентийн төгсгөлд бүгдээрээ зураг даруулж, story хийж байсан нь яг л бодит ертөнцөд эвентэд оролцоод гарсан мэт мэдрүүлж байсан юм. Зурагнаас дурсамж үнэртдэггүй гэж үү? Чи ч бас дараа дараагийн эвентүүдэд оролцож Z үеийн залуустайгаа нэгэн өдрийг хөгжилтэй, мэдүүштэй өнгөрүүлээрэй.
Зураг дээр дараад U brand-ийн загварлаг залуустай нэгдээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх