“Залуусдаа хэлэх үг” нээлттэй өдөрлөг өнгөрсөн бямба гарагт /2019.02.22/ Максмолл худалдааны төвд боллоо. 1000 гаруй хүн оролцсон үнэ төлбөргүй уг өдөрлөг өсвөр, залуу насныханд зориулагдсан бөгөөд “Амьдрал юун дээр тогтдог вэ? Хайр гэж юу вэ?” хэмээх сэдвээр маш сонирхолтой өрнөсөн юм.
Зочин илтгэгчээр Чила оролцлоо
Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, олонд Чила нэрээр танигдсан лектор Г.Бандицэрэн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн залууст амьдрал юун дээрт тогтдог тухай, хайрын тухай маш сонирхолтой, хөгжилтэй, ухааралтай илтгэл тавьсан нь хурсан олонд ихэд таалагдсан нь тэнд үүссэн уур амьсгалаас илхэн харагдаж байсан юм.
Тэрээр өдгөө 1,5 сая гаруй хүнд лекц уншиж, 3 мянга гаруй удаа тайзан дээр илтгэл хэлэлцүүлж, Монгол орныг 9 удаа тойрсон тэрээр энэ удаа ч залууст урам хайрлаж, итгэл найдвар төрүүлж, сэтгэлийг нь хөдөлгөж чадлаа. Олон хүний сэтгэл зүрхэнд нөлөөлсөн, их зүйлийг ухааруулсан өгөөжтэй өдөрлөг боллоо.
Оролцогчдын сэтгэгдлээс...
Ш. Энэрэл:
Энэ амьдралд юуны төлөө ямар зорилго хүсэл мөрөөдөлтэйгөөр амьдраад байгаагаа сэтгэл дотроос минь ойлгуулж өглөө. Илтгэгчдээ маш их баярлалаа.
Т. Намуун:
Нэг авууштай тал нь энд маш олон хүн цуглаж оюундаа хөрөнгө оруулалт хийхийн тулд дугаарлаж, өдөрлөг эхлэхээс хэдэн цагийн өмнө л энэ заал дүүрсэн байсан юм. Үүнээс харахад манай залуучууд хөгжихийн төлөө өөртөө цаг гаргаж чаддаг нь харагдаж байсанд нь баяртай байна.
Ц. Хүслэн:
Юуны өмнө цаг зав аа гарган олон хүмүүст мэдлэг хайрлахаар ирсэн илтгэгчдээ маш их баярлалаа. Хүний зүрхэнд хүрч, тархинд юм бодогдтол илтгэсэн сайхан хэлэлцүүлэг боллоо. Зорин ирсэндээ өөртөө баярлаж байна.
Гэрэл зургийг Э.Батзавъяа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх