Монгол хэл бичгийн шалгалт /МХБШ/-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар явагдаж Улаанбаатар хотын цагаар 2019 оны гуравдугаар сарын 4-ний 18:00 цагт дуусна.
МХБШ-Д ЗААВАЛ ХАМРАГДСАН БАЙХ ЁСТОЙ
Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч бүр заавал хамрагдсан байна.
2019 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-гаас татан авч бүртгэлд хамруулах тул тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Харин өмнөх онуудад МХБШ өгөөгүй болон 2017, 2018 онуудад уг шалгалтад хамрагдаж 399 ба түүнээс бага оноо авсан, их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэн дээрх цахим хаяг, хугацаанд бүртгүүлсэн байх шаардлагатай. БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАХГҮЙ БА НЭМЭЛТ БҮРТГЭЛ ХИЙХГҮЙ.
МХБШ нь бүртгэлийн хураамжгүй ба батламж хуудастай байна.
МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авна.
МХБШ-ын дүн оноог 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний дотор www.eec,mn цахим хаягийн “шалгуулагчийн булан”-д байршуулах ба батламж хуудсыг 2019 оны тавдугаар сарын 6-наас эхлэн тараана.
ЭЕШ-ын журамд заасны дагуу Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орж болно.
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН БҮТЭЦ
Мөн МХБШ нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэх бөгөөд агуулгын 25 хувийг монгол бичгийн чадвар сорьсон даалгавар эзэлнэ.
Энд онцгойлон дурдахад, Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-тай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг YOLO.mn сайт цаг алдалгүй хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх