Тайландын нийслэл Бангконг хотноо зохиогдох Азийн 20 хүртэлх насны залуучуудын АШТ-нд Монголын шигшээ баг оролцоно.
Ирэх сарын 16-26-ны хооронд болох тус тэмцээнд оролцох Монголын хөлбөмбөгчид бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байна.
Монголын 20 хүртэлх насны шигшээ баг тус тэмцээний “D хэсэг”-т Арабын нэгдсэн Эмират, Хятад, Иран, Киргиз гэсэн хүчирхэг багуудтай оноолт таарсан.
Манай шигшээ багийн өрсөлдөгч Арабын нэгдсэн Эмират Азийн чансааг тэргүүлдэг бол Хятад тав, Иран наймдугаарт бичигддэг юм. Түүнчлэн Иран улс футзалын хөгжлөөрөө тивдээ төдийгүй дэлхийд дээгүүр бичигддэг тул манай залуучуудад хүнд даалгавар ноогдож байгаа.
Гэхдээ футзалын лигийн дархан аварга “Унаганууд”-ын дасгалжуулагч С.Эрдэнэ-Очироор удирдуулсан залуучуудын шигшээ хойд хөршийн багуудтай тоглож багагүй туршлага хуримтлуулсан.
Манай шигшээ баг ирэх сарын 16-нд Арабын нэгдсэн Эмират, 17-нд Иран, 18-нд Киргиз, 20-нд БНХАУ-тай тоглох хуваарьтай юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх