Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021-2022 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлажээ. Уг хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтах юм байна.
Нэг. Тавигдах шаардлага:
Хоёр. Тэтгэлэгт хамрагдах зүйлс:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:
Гурав.Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:
Өргөдөл гаргагч иргэн нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их, дээд сургуулиудын дотроос сургууль, мэргэжил сонгох боломжтой.
Дөрөв. Бүрдүүлэх баримт бичиг:
Цахим өргөдөл - /https://scholarship.esis.edu.mn/grant/login.html/
“БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл”-ийг 2 хувь оруулах ба хятад эсхүл англи хэлээр байна; /ЭНД ДАРЖ ӨРГӨДӨЛ ТАТАЖ АВНА УУ/
Гадаад паспортын хуулбар;
Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж хятад хэл дээрх орчуулгын хамт байх/;
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар оруулах
Суралцах зорилго, суралцах төлөвлөгөө, өөрийн танилцуулгыг багтаасан эссэ / хятад эсхүл англи хэлээр байх/;
Урлагийн салбараар суралцах иргэд бүтээлийн диск, уран зургийн чиглэлээр суралцах иргэд 2 хувь таталбар зураг, 2 хувь өнгөт зураг, 2 хувь бусад зураг оруулах
Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Хятад Улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагын нэгдсэн хэвлэл бүхий хуудсыг англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай. Өргөдөл гаргагчид “Гадаадаас тус улсад суух хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-т заасан заалтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Тус хуудаст заасан заалтын аль нэг нь дутуу эсхүл фото зураг хавсаргаагүй, зохих тамгагүй, эмчийн гарын үсэггүй бол уг хуудсыг хүчингүйд тооцно/
Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia сайтнаас авах боломжтой/.
Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэний материал болон мэдээллийг шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхаарна уу!
Таны бүрдүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй болохыг анхаарна уу!
Тав. Бүртгэл:
2021 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 20-ны өдрийн 11:59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийн цаасны тохиргоог А4 хэмжээтэй, 5МB-аас илүүгүй, PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)
Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.
Зургаа. Сонгон шалгаруулалт:
Өргөдөл гаргагч иргэн нь тавигдсан шаардлага болон бүрдүүлсэн баримт бичгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд өргөдлийг хүчингүйд тооцож хүлээж авахгүй болно.
Таны бүрдүүлсэн баримт бичгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох их, дээд сургуулиудад өгөх болно. Холбогдох их, дээд сургууль бүр хариуцсан мэргэжлээр бичгийн шалгалт, ярилцлага зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан суралцагч нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Хэрэв тогтсон хугацаанд хятад хэлний шалгалтад тэнцээгүй тохиолдолд тус иргэн нь үндсэн ангид дэвшин суралцах боломжгүй болсноор тэтгэлгээс хасагдах болно.
Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх