Дэлхий дахины анхаарлыг татдаг гол сэдэв бол яах аргагүй зүүн эргийн Оскар гэж нэрлэгддэг “Met Gala” арга хэмжээ юм. Алдартнуудын хамгийн өвөрмөц, онцгой төрхийг “Met Gala”-гийн тайзан дээрээс харах боломж үргэлж олдохгүй л болов уу.
Ингээд Met Gala 2023-ийн талаар мэдэх ёстой бүх зүйлсийг хүргэж байна.
Хэзээ болох вэ?
2023 оны тавдугаар сарын 1 буюу өнөөдрөөс тус арга хэмжээ албан ёсоор Нью-Йорк хотноо эхэлж байна.
Хэрхэн үзэх вэ?
Улаан хивсний ёслолыг vogue.com сайт болон Instagram, Facebook хуудсаараа шууд дамжуулах аж.
Met Gala 2023-ын ямар сэдэвтэй вэ?
Тус арга хэмжээний хувцасны код "Карлыг хүндэтгэх" хэмээх сэдэвтэй байна. Тодруулбал Amdrew Bolton, Wendy Yu, Karl Lagerfeld (1933–2019) нарын бүтээлээс толилуулна. Тэд амьдралынхаа туршид Balmain, Chloé, Fendi, Chanel зэрэг алдартай загварын ордонд ажиллаж, өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулжээ.
Хэн, хэн хөтлөх вэ?
Penélope Cruz, Michaela Coel, Roger Federer, Dua Lipa болон Vogue сэтгүүлийн Anna Wintour нар тус үдшийг хөтөлнө хэмээн зарласан. Anna Wintour 1995 оноос хойш Met Gala-г зохион байгуулж, бидний мэдэх хамгийн дуртай загварын баяр болгоход гол үүрэг гүйцэтгэжээ.
Ямар үйл явдал болдог вэ?
Товчхондоо бол НУУЦ. Уг арга хэмжээнд зөвхөн супер одод оролцдог бөгөөд тэд хамтдаа оройн зоог барьж, үзэсгэлэн үздэг байна.
Хаана зохион байгуулагддаг вэ?
Met Gala жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йорк хотын Metropolitan урлагийн музейд зохион байгуулагддаг.
Ямар алдартнууд уригдсан бэ?
Уг арга хэмжээнд ихэвчлэн 600 орчин хүн оролцдог. Арга хэмжээний өмнөх орой хүртэл зочдын жагсаалт маш нууц. Гэхдээ Beyoncé, Lady Gaga, Madonna, Rihanna нар байнга оролцдогоороо алдартай.
Эх сурвалж: vogue.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх