Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АCУУДАЛ: Тэр өмнө нь надад сайн байсан ч одоо бол үгүй
Би ангийнхаа нэг хөвгүүнтэй их дотно сайхан найзууд л даа. Тэр өмнө нь надад сайн байсан. Одоо ч надад маш гоё хандаж намайг их хүндэлдэг. Гэвч тэр найз охинтой, би харин тэрэнд сайн болчихжээ. Би яавал дээр вэ? Энэ сэтгэлээ нуугаад сайн найз хэвээрээ байх уу эсвэл сэтгэлээ нээх үү?
ЗӨВЛӨГӨӨ: Эргэцүүлэн сайтар бодсоны дараа шийдвэрээ гаргаарай
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өсвөр насанд олон зүйл сонирхол шохоорлыг татдаг. Харин эргээд харахад энэ бүхэн сэтгэл хөдлөл дээр илүү суурилсан байдаг. Сайн найздаа найз нь хэвээр үлдэх, эсвэл найз хөвгүүнд нь сэтгэлээ илчлэх гэдэг хоёр сонголт чамд байна. Харин энэ сонголтыг хийхэд сэтгэл хөдлөл, ухаан хоёул оролцох ёстой.
Мөн сэтгэлээ нээснээрээ ямар үр дүнд хүрэх ямар үр дагаварт учрахаа сайтар эргэцүүлэн бодоорой. Магад өөрийн түр зуурын сэтгэл хөдлөл дээр суурилсан юм биш биз? Ингэж эргэцүүлэн сайтар бодсоны дараа шийдвэрээ гаргаарай. Чамд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Номин-Эрдэнэ
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх