Хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх дэлхийн өдөр (11-р сарын 19), Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдөр (11-р сарын 20)-ийг угтан Гүүд Нэйборс Олон Улсын Төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Олон Улсын Улаанбаатар Их сургууль хамтран ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд "Би аюулгүй орчинд суралцах эрхтэй" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлагдсан байна.
Агуулга: "Би аюулгүй орчинд суралцах эрхтэй" сэдвийн хүрээнд сургуулийн орчинд тулгардаг асуудлыг хөндөж, тухай асуудлыг шийдвэрлэх ямар арга зам байгаа талаар бичнэ.
Хамрах хүрээ: ЕБС-ийн 6-12-р ангийн сурагчид
Тавигдах ерөнхий шаардлага:
✒ Дээр дурдсан сэдвийн хүрээнд тулгамдсан асуудыг хөндсөн байх
✒ Бодит баримт, нотлогоонд үндэслэсэн байх
✒ Шинэлэг санаа, дүгнэлттэй байх
✒ Үгийн тоо 250-с дээш байх
✒ Өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг бичсэн байх
Уралдааны хугацаа: Эсээг 2017 оны 11-р сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл файл хэлбэрээр gnmongolia.esee@gmail.com хаягаар хүлээн авна.
Шалгаруулах журам:
✒ 2017.11.17-нд шалгарсан 10 сурагчид утсаар холбогдож мэдэгдэнэ.
✒ 2017.11.20-нд шалгарсан 10 сурагчид шагналыг гардуулна.
Шагналын сан: 6-9-р анги, 10-12-р анги ангилал бүрт
Тэргүүн байр: -1, Өргөмжлөл, мөнгөн шагнал (200 000 төгрөг)
Дэд байр: -1, Өргөмжлөл, мөнгөн шагнал (150 000 төгрөг)
Гутгаар байр: -1, Өргөмжлөл, мөнгөн шагнал (100 000 төгрөг)
Тусгай байр: -2, Өргөмжлөл, мөнгөн шагнал (50 000 төгрөг)
Дэлгэрэнгүй мэдээллийг 70144177, 88989849 дугаарын утсаар лавлана уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх