Бид та бүхэндээ хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөж буй нэгэн хүндтэй илтгэгч, мэтгэлцэгч залуугийн YOLO-гийн уншигчдад зориулан өгсөн ярилцлагаас хамгийн чухал зөвлөгөө мэдээллийг товчлон хүргэе.
Түүнийг Н.Булгантамир гэдэг. Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооны тэргүүн, эрх зүйн ангийн 3-р курсийн оюутан бөгөөд 2015 оноос илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэжээ. Тухайн жилээ тэрээр нийслэлийн мэтгэлцээний аварга болж, улмаар энэ чиглэлээр сонирхдог залууст авьяас чадвараараа танил болсон нэгэн.
YOLO: Мэтгэлцэгч байх нь танд хэр үнэ цэнэтэй зүйл вэ?
-Энэ хугацаанд илтгэх урлагаар өөрчлөгдөж, өөрөө өөрийгөө олж, өрсөлдөх чадвартай болж, өөрийнхөө ирээдүйн зорилгуудыг бий болгосон болохоор миний хувьд нандин үнэ цэнэтэй зүйл.
YOLO: 4 жилийн хугацаанд чамгүй олон зүйл болж өнгөрсөн байх. Тэмцээн уралдаан гэдэг ялалт ялагдалтай байдаг. Ялагдсан үедээ өөрийгөө хэрхэн хурцалдаг байв?
-Хүнд гэр бүлийн харилцаа гэдэг маш чухал. Ээж бид 2 яг л хутга билүү хоёр шиг. Би хутга нь, ээж минь билүү нь гэсэн үг. 2015 онд би нийслэлийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд аварга болоод гэртээ орж ирэхэд ээж минь “Аан” гэж л хэлсэн. Авсан шагналыг минь үнэлж байгаа процесс нь хэзээ ч нүүрэн дээрээ биш байдаг. Үүнээс л энэ хүнд нэг үнэлэгдэж үзэх юмсан, энэ хүний бахархлыг нь төрүүлэх хүүхэд нь болох юмсан гэх бодлоор л өөрийгөө хурцалдаг. Асар их өвдөлтийн давж төрүүлсэн хүүхэд нь сайн сайхан явааг хараасай гэх бодлууд нийлж өөрийгөө хурцлах илүү ихийг хийж бүтээх шалтгаан болсон.
Илтгэх урлаг, мэтгэлцээн сонирхогчдод зориулсан Н.Булгантамирын зөвлөгөө
Өгөгдсөн 3 минутад асар том цар хүрээтэй сэдвийг бүрэн гаргалгүй индэр дээрээс буух тохиолдол байдаг. Тиймээс илтгэлийн агуулга жижигхэн зүйлээс хүмүүст мэдлэг өгөх илтгэл бэлдэх хэрэгтэй.
Сайн илтгэл бэлтгэхийн өмнө өөртөө тавих асуултууд
Сандралаа дарах арга
Шантарч няцахгүйн тулд...
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх