Нидерландын Утрехт хотын номын сан дугуйтай ширээг нэвтрүүлж, уншигчдадаа хичээлийнхээ хажуугаар дасгал хийж, утас нөтбүүк зэрэг төхөөрөмжөө цэнэглэх боломжийг олгожээ.
Нидерландад тэр дундаа Утрехт хотод хүмүүс унадаг дугуйг өргөн хэрэглэдэг. Энэ хот дугуйн зам болон дэд бүтцийн сүлжээгээрээ алдартай. Тиймдээ ч дугуйгаар зам тээврийн хөдөлгөөнд оролцох нь аюулгүй бөгөөд хэмнэлттэй сонголт болдог байна. Харин тус хотын номын сан удаан хугацаагаар суух нь таргалалт, зүрхний өвчин, бүр цаашилбал эрт нас баралт зэрэг эрүүл мэндэд олон сөрөг нөлөөг үзүүлдэг гэдгийг харгалзан үйлчилгээндээ шинэчлэлт хийжээ.
Дугуйтай ширээ нь уншигчдад өдөр тутмын амьдралдаа биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг хийхэд дэмжлэг үзүүлэх аж. Мөн байгальд ээлтэй замаар цахилгааны эх үүсвэрийг бий болгож электрон төхөөрөмжөө цэнэглэж болно гэдгээрээ давуу талтай юм байна.
Унадаг дугуй нь байгаль орчинд ээлтэй, зардал багатай хэрэгсэл гэдэг нь эргэлзээгүй. Харин ажил эсвэл хичээлээ хийнгээ дугуй унана гэхээр хачирхалтай сонсогдож байж магадгүй. Гэвч дүн шинжилгээ хийх эсвэл компьютер дээр ажил гүйцэтгэхийн хажуугаар хөнгөн дасгал хийх нь анхаарал төвлөрүүлж, дүрслэн бодох чадварыг нэмэгдүүлдэг байна. Мөн унших болон эргэцүүлэн бодох хурд сайжирдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.
Эх сурвалж: brightvibes
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх