Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг нэр томьёо монголчуудын гэлтгүй бусад улс орны иргэдэд ч нийтлэг ойлголт болоод байна. Арван жилийн сурагчид нэгнээ дээрэлхсэн гэх яриа, дүрс бичлэг үе үехэн цахимаар тардаг.
Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөж, хүмүүжил, төлөвшлөө олж авдаг онцгой газар бол ЕБС болон их дээд сургууль. Харин энэ орчинд гарч буй дээрэлхэлт, гадуурхалт сурагчдын боловсрол, сэтгэл зүй, ёс суртахуунд сөрөг нөлөөтэй байна.
Тэгвэл дээрэлхлэлт гэж яг юу вэ?
Бусдыг өвтгөх, сул дорой байдалд оруулах, дарамтлах зорилгоор санаатайгаар хийсэн бүхий л үйлдлүүд дээрэлхэлт болдог. Энэ нь зөвхөн бусдын биед гар хүрч, халдахаар хязгаарлагддаггүй. Дээрэлхэлт нь бие махбодын, сэтгэл санааны зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Тэр байтугай та өөрийн мэдэлгүй, санамсаргүйгээр бусдыг дээрэлхсэн ч байж болдог аж.
Бие махбодын дээрэлхэлт нь нэгнээ санаатайгаар түлхэх, чимхэх, цохих, тэдэн рүү нулимах, дэгээдэх, өшиглөх зэрэг хэлбэрээр илэрдэг.
Харин сэтгэл санааны дээрэлхэлт нь тухайн хүний биед халдахгүй ч эвгүй байдалд оруулах, сул дорой харагдуулах зорилгоор элдвээр хэлж доромжлох, тэр хүний тухай худал цуурхал тараах, сүрдүүлэх, шоолох, буруутгах, захиргаадах зэргээр илэрдэг аж.
Дээрх хоёр төрлөөс гадна, мөнгө нэхэх, бусдын эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр халдах, цахим орчинд зураг бичлэгийг нь нийтлэх, гаднах төрх, сонирхол, өмссөн хувцсаар нь ялгаварлах, гадуурхах нь дээрэлхэлтийн нэг хэлбэр болж байна.
АНУ-д нэг хичээлийн жилд 12-18 насны таван хүүхэд тутмын нэг нь дээрэлхэлтэд өртдөг гэсэн судалгаа байна /Эх сурвалж: Pew Research Center/. Үүний 79 хувь нь үг хэлээр доромжлох, шоолох зэргээр илэрдэг аж.
Монгол сурагчдын хувьд 2022 онд 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ /Эх сурвалж: БШЯ/. Эдгээр сурагчдын хамгийн их өртсөн дээрэлхэлт нь үг хэлээр доромжлох хэлбэрээр илэрсэн байна.
Хүүхэд дээрэлхэлтэд өртсөн эсэхийг хэрхэн таних вэ?
Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдэд сэтгэл санаагаар унах, сургуульдаа явах дургүй болох, хичээлээ таслах, хичээлдээ муудах нийгмээс өөрийгөө тусгаарлах, дуугаа хураах, айдас түгшүүртэй болох, мөнгө асуух, нойрондоо муудах, юмаа нуух, ууртай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг /Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан/.
Түүнчлэн хэрэв хүүхэд тань шалтгаан нь үл мэдэгдэх шарх, хөхрөлт, сорвитой болсон, ном дэвтэр, хувцас нь урагдсан бол энэ нь яавч үл тоох асуудал биш юм.
Дээрэлхэлтэд өртсөн бол яах вэ?
Бусдад дээрэлхүүлсэн, гадуурхагдсан хүн бие махбод, сэтгэл санааны хувьд ихээхэн хохирдог. Иймд энэ үйлдлийг таслан зогсоох нь чухал. Үүний тулд сургуулийн захиргаа, багш, нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдадаа болж буй нөхцөл байдлын талаар хэлж мэдээлэх нь хамгийн түрүүнд хийж болох алхмуудын нэг юм.
Хэрэв таны хүүхэд, дүү дээрэлхэлтэд өртсөн бол, түүнээс урьдчилан сэргийлэх бол дараах алхмуудыг хийхийг Боловсролын ерөнхий газраас зөвлөж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх