Ямар амьтантай адилхан царайтайгаа мэдэж аваарай
Өмнөд Солонгос болон Хятадад хүмүүсийн нүүрийг амьтадтай адилтгаж, улмаар ямар дүр төрх бүрдүүлж буйг нь дүгнэх арга байдаг.
Царайны төрхийг илэрхийлэх зургаан үндсэн амьтан байдаг ба тэдгээрийн хольц гэж бас бий. Уг нийтлэлээрээ үндсэн зургаан төрхийг танилцуулъя.
Нохой
- Илүү зөөлөн, эгдүүтэй төрхийг хэлнэ.
- Бөөрөнхий нүүр
- Өнцөггүй, бөөрөнхийвтөр эрүү
- Бөөрөнхий хэлбэртэй нүд
- Нүдний гадна талын үзүүр доош чиглэлтэй (cat eye-ийн эсрэг)
- Тэгшхэн хөмсөг
- Жижиг, бөөрөнхий уруул
- Бөөрөнхий хамрын үзүүр
Ер нь бөөрөнхий хүмүүсийг хэлэх нь ээ.
Муур
- Нохой төрхтэй царайны эсрэг. Илүү хүйтэн, халуухан төрхийг бүрдүүлдэг.
- V line (Өнцөгтэй эрүү)
- Нүдний гадна талын үзүүр дээш чиглэлтэй (cat eye)
- Гурвалжилсан хөмсөг (arch-тай)
- Уруулын 2 зах дээш чиглэлтэй
- Нарийхан, хурц хамар
- Хамрын үзүүрээс эрүү хүртэл богино зайтай
Буга
- Нүүрний гол, хамгийн тод хэсэг нь нүд нь байдаг.
- Нүдний гадна талын үзүүр дээш ч биш, доош ч биш
- Том, тод нүд
- Нарийхан нүүрний хэлбэр
- Урт, өтгөн сормуус
- Урт хүзүү
- Тод эгэмний яс
Туулай
- Нохой царайтай төстэй (Нохой төрхөд хамаарах шинж чанарууд хамаарна). Гэхдээ илүү эгдүүтэй, содон царайны төрх.
- Цайвар арьс, ягаан хацар
- Дээд шүдний голд байрлах 2 том шүд
Үнэг
- Cool, загварлаг харагдахуйц төрх
- Урт нүд
- V line
- Тод хамар
- Хурц, өөртөө итгэлтэй, бардам харц
Яст мэлхий
- Том, бөөрөнхий нүд
- Том ам
- Уруулын 2 зах дээш чиглэлтэй
- Инээмсэглэхээрээ илүү эгдүүтэй харагддаг
Төстэй амьтнаасаа хамаарч өөрийнхөө ямар дүр төрх бүрдүүлдгийг мэдэхээс гадна ямар төрлийн нүүр будалт, хувцаслалт илүү зохихыг мэдэх боломжтой. Тэгэхээр чи ямар амьтантай адилхан санагдав?
Эх сурвалж:kpopmap