Харах нүдгүй ч хайрлах сэтгэлтэй шаргал Казу


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2019-01-10

Казуг олох үед тэр аль хэдийн өвчнөөс болж нүдээ алдсан байжээ. Хэдий тэр харах нүдгүй ч тун эелдэг, сониуч, эрэлхэг муур. Байгаль ертөнцийг харж чадахгүй ч гадуур зугаалах маш дуртай. Магадгүй энэ муур тэдгээр зүйлсийг биеэрээ мэдэрдэг байх. Казутай уулзсан хүн болгон түүнийг өхөөрдөж түүний ааш занг магтан сайшаадаг аж. Хэнийг ч ялгалгүй хажууд нь эрхэлж сайхан аашилдаг байна.

Энэ ертөнцийг нүдээрээ харж чадахгүй ч зүрх сэтгэлээрээ харж чаддаг түүний өхөөрдөм зургуудыг сонирхоно уу.

#Animals, #Cats